Хөлөг осолдож, 200 цагаач амиа алджээ
2015-08-28

 

Газар дундын тэнгист цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц живж, 201 цагаач харамсалтайгаар амиа алдсан тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн Лиз Айстер мэдэгдсэн тухай “CNN” агентлаг уламжлав.

 

Хөлөг живсний дараа аврагчид 30 хүний цогцос олсон байна. Ливийн Зуара хотын аюулгүйн албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр хөлөг дээр 200 гаруй цагаач зорчиж явсан гэв.  Харин олон улсын хэвлэлүүд осолдсон хөлөг дээр 400 гаруй зорчигч явсан хэмээн мэдээлсэн ч төлөөлөгч эрс үгүйсгэсэн байна. Тэрбээр “200 гаруй хүнтэй хөлөг осолдож, хэдхэн хүн амьд үлдсэн. Хөлөг осолдох үед аврах гарч нь гацсан байсан” гэж хэлжээ.

 

Энэ оны эхний хагаст Европын холбооны орнуудад нийт 340 мянган цагаач ирсэн байна.  Ойрхи Дорнод, Хойд Африкийн хямрал хяналтаас гарч буй учир олон зуун цагаач Европыг зорьсоор. НҮБ-ын мэдээлснээр энэ оны нэгдүгээр сарын 15-наас өнгөрсөн сарын 15 хооронд 100 мянган цагаач Герман, Итали, Грекийг зорьж иржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яахаараа дандаа дүрвэгсэд ачсан онгоц живдэг юм бол европын орнуудын бодлого биш биз гэж найдъя
2015-08-30