Сайдын сураг алдарч, “дэд”-үүд өндөлзлөө
2015-08-28

 

УИХ-ын дарга маргааш АНУ-ыг зорино. Тэрбээр энэ сарын 31-нд  АНУ-ын Нью-Йорк хотноо болох Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцох юм. Хэрвзээ улс төрийн тохироо бүрдэж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрээ өргөн баривал УИХ-ын дарга З.Энхболд энэ энэ арга хэмжээнд оролцохгүй, цуцлах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч АН-ынхан сайд нарын нэрээ тодруулах тохиролцоонд хүрч чадаагүй тул спикер төлөвлөсөн арга хэмжээндээ оролцохоор болжээ.

 

Сайд нарын нэрсээ тохирч чадахгүй байгаа АН-ынхан, дараагийн алхамдаа орж, дэд сайдуудаа хэлэлцэж байна. Дэд сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш нарын нэр дуулдаж, цахимаар жиргэцгээж байна. Олны үг ортой гэдэг. Аймгуудын АН-ын дарга нар мөн л дэд сайдын суудал горилж, хувь хүртэж байгаа бололтой. Ямартай ч Уул уурхайн дэд сайдад Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогтыг, Аж үйлдвэрийн дэд сайдад Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдашийг, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэгийг томилуулахаар тохиролцсон сурагтай.

 

Харин О.Магнай  намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадаагүй дуулдана.  Дархан-Уул аймгийн АН-ынхан дотроо асуудал үүсгэн тэмцэлдэж байдаг. Тус аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш танхай, зодоон цохионы хэрэгт холбогдсон сонсогддог. Хэрвээ энэ эрхэм Аж үйлдвэрийн “дэд”-ээр томилогдвол сайд Д.Эрдэнэбаттайгаа нударга зөрүүлж ч мэдэхээр. Угийн хүнд характертай, хүмүүстэй дээрээс, загнаж харьцдаг Д.Эрдэнэбат сайдын дор “зөөлөн билүү” томилвол зүгээрсэн. Хоёр ширүүн характертай эрхмийг нэг дор байлгавал шинэ яамыг сүйдэлж мэдэх гэсэн олны яриа байна. Нөгөөтэйгүүр АН аргагүй л боловсон хүчин дутмаг юм. Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш гээд эрүүгийн элементүүдийг дэд сайдад томилохоор хэлэлцэж байдаг хэмээн дуу алдах нэгэн ч байна.

 

Харин Засгийн газарт хамтарсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт мөн л гурван дэд сайдын суудал оноох бололтой. Эвсэлд ГХЯ, ХАХНХЯ, ЭМСЯ хуваарилагдаж.  Энэ удаад Эрүүл мэндийн экс сайд Н.Удвал салбарынхаа дэд сайдаар томилогдох сураг чих дэлсэнэ лээ. Н.Удвал салбартаа сайдын суудлын хувьтай хүн юм. Эрүүл мэндийн сайд, эсвэл дэд сайдаар томилогдох “их хувь заяа” зөвхөн түүнийх бололтой. Эвслээс томилогдох бусад дэд сайдын сураг одоогоор сонсогдоогүй л байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр хүү Э.Батшугарыгаа Шадар сайдад томилуулах тохироо бүтээгүйгээс дараагийн шатанд ГХ-ийн дэд сайдын суудалд шахаж магадгүй гэж мессэж явж байна.

 

Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа ИЗНН дэд сайдын суудал ч үгүй хоосон хоцорч байгаа нь хачирхалтай. Парламентад бүлэггүй улс төрийн хүчин гээд ИЗНН сайдын суудлаас хаягдсан ч дэд сайдын суудалд хүртээмээр.   АН, эвсэл хоёр ч хаялаггүй загнаж байна шүү.

 

Дэд сайд нарын нэрийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх шаардлагагүй. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилдог. Энэ удаад дэд сайдаар томилох эрхмүүдийн тохироо хийгдсэн ч сайд нарын  томилгооны дараа л  тушаал шийдвэр гарна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намрын чуулганаар сайд нарын нэрээ өргөн барих шийдвэр гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд түүнд есдүгээр сарын 6-ны дотор сайд нарыг томилох тухай албан тоот явуулсан. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан тоотын хариуг өнөөг хүртэл хүргүүлээгүй байгаа нь сайд нарын нэр дээр намууд тохироонд хүрч чадаагүйтэй холбоотой биз.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг сайд нарын нэрийг өргөн барьсны дараа ээлжит бус чуулганыг зарлах байр суурин дээрээ УИХ-ын дарга хэвээр байгаа юм билээ. УИХ-ын дарга маргааш АНУ-ыг зорино. Тиймээс есдүгээр сар гартал Засгийн газрын тэргүүн сайд нарын нэрсээ өргөн барихгүй, ээлжит бус чуулганы тов ч энэ хэрээр хойшлогдох нь.

 

Харин намаасаа томилолт өвөртөлсөн шинэ дэд сайдууд л тушаалаа гаргуулахаар хоног өдрийг тоолж өндөлзөж суугаа байх. “Төр төмбөгөр, ёмбогор хойно” сайдын томилгооны дараа л тушаал шийдвэрээ гаргуулна шүү дээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН-ын шилдэг боловсон хүчингүүд нь эрүүгийнхэн, гэдгээ өөрсдөө ч одоо хүлээн зөвшөөрлөө дөө, хөөрхий, ийм хүний нөөцтэй нам улс орныг удирдах уу, унагааж дууслаа ш дээ, одоо хулгайчууд төр удирдах юм гэнэ ээ, больж үз, хол очиж хуц
2015-08-31
зочин:
Харин тиймээ ард түмэн биднийг дэндүү басаж байна даа. АН-ынхан
2015-08-31
Много:
Энэ нь шулуундаа эруугийнхнээр гэлтгуй ихэнхи нь эруугийн хэрэгт татагдхаар болсон байлгуй АН гэж
2015-08-29
зочин:
АН ард түмнийг , төр улсыг доромжилж байна, дандаа эрүүгийнхэн сайд хийх гэнэ ээ, энэ нам ямар бодлого бариад байна аа, энэ улс орныг унагааж хятадын харьяат болгох гээд байгаа юм болов уу, 16 онд нэг ч хүнийг АН-аас сонгож болохгүй шүү, цааш тараацгаа
2015-08-29
зочин:
монголчуудаа тэмцэх хэрэгтэй энэ төр засгийг цэвэрлэе биднийг доромжилж байна
2015-08-29
зочин:
Харин тиймээ ард түмэн биднийг дэндүү басаж байна даа. АН-ынхан
Mongol:
Said bolokh khuniig 55 nasnaas des bolgokh kheregtei shuu
2015-08-28
үзэн ядагч:
Энэ тэнэг ардчилсан намын малнуудыг эд нар нам рекетэлжээ хөөрхий..кккк. хулгайлж авсан хамаг юмыг нь дээрэмдээд гудамжинд гарга.. Тэр тэнэг дарвагар амтай Эрдэнэбатыг өмдөнд нь шээлгэ..
2015-08-28
монголчууд:
АН эрүүгийн элемэнтүүд,шоронгийн хулгайч,хятадын эрлийзүүдээр дүүрчихсэн жинхэнэ дампуу нам байгааг нь сайн тогтоож авцгаа 2016оны сонгуулиар бүгдийг нь гудамжинд хөөж гаргаж хариуцлага тооцох болноо.
2015-08-28