Майли Сайрус дүрээ хувиргав
2015-08-28

 

Дуучин Майли Сайрус “Jimmy Kimmel Live” шоунд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хөтлөгчийн хүсэлтийн дагуу дүрээ хувиргасан байна. Майли “ABS” телевизийн хөтлөгчийн дүрд хувирч, иргэдээс дуучин Майли Сайрусын гаж, этгээд үйлдлийнх нь талаар асуусан аж.

 

Иргэд дуучинг огтхон ч таниагүй бөгөөд Майлигийн гэнэтийн өөрчилт таалагдахгүй байгаагаа илэрхийлжээ. 42 настай нэг эрэгтэй хөтлөгчийн асуултад “Би их гайхаж байна. Майли яг л биеэ үнэлэгч, тайчигч шиг харагддаг” гэж хариулжээ. Энэхүү хариултыг сонссон Майли сэтгэлээр унасан тухайгаа шоуны үеэр ярьсан байна.

 

Майли 11 хүнтэй ярилцаж, өөрийнхөө жинхэнэ төрхийн талаар сонссон аж. Тэрбээр “Би үнэхээр гайхлаа. Иргэд миний гадаад төрхийг их шүүмжилсэн. Зарим нь намайг тэнэг, мангар хэмээн доромжилсон. Би бусдын хүслээр амьдрахыг хүсэхгүй байна. Гэхдээ би өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ ойлголоо” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
unen:
bi ch bas tegej l boddog, yag l bie unelegch shig, argaa barsan, humuusiin anhaarliig oortoo tatah geed yadaj baigaa yanhan shig l haragddag kk
2015-08-29