“Буянт-Ухаа II” хорооллын захиалга ирэх сарын 7-нд эхэлнэ
2015-08-28

“Буянт-Ухаа II″ хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дуусчээ. Эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажил 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилга 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхний ээлжийн байрууд ирэх 10 дугаар сард ашиглалтад орно.

 

Тиймээс “Буянт-Ухаа II″ хорооллын захиалгыг ирэх сарын 7-ноос эхлүүлэхээр бэлтгэлийг базаажээ. Захиалгын журамд хувийн хэвшилд ажиллаж байгаа болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35 дээш насны иргэдэд нээлттэй байхаар тусгасан. Харин хувийн ашиг олох зорилгоор түрээслэхгүй, худалдаа үйлчилгээ явуулахгүй гэсэн журам хэвэндээ мөрдөгдөнө. Захиалгалагчид  байр хүссэн өргөдөл, байрны урьдчилгаа 10 хувийг байгууллагын дансанд байршуулах ёстой аж.


 

“Буянт-Ухаа 2” хороооллын эхний ээлжийн 48 барилга 2-3 өрөөнөөс бүрдэж байгаа бөгөөд нэг давхартаа 6 айлтай байхаар төлөвлөжээ. Давхартаа 68.59мкв 3 өрөө байр хоёр ширхэг, 49.23 мкв 2 өрөө 2 ширхэг, 39.30 мкв 2 өрөө 2 ширхэг байх аж. Мөн байр бүрийн нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 56,08 мкв 2 өрөө нэг ширхэг байрыг олон улсын стандартын дагуу барьж гүйцэтгэсэн.


Байрны нэг мкв-ийн үнэ 1.350.000 төгрөг байх юм. Тус  хороололд нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай 2 сургууль, 240 хүүхдийн 4 цэцэрлэг, 5 давхар нийт 12 ширхэг худалдаа үйлчилгээний төв, 7 давхар 409 машины нэгдсэн автограж, спорт цогцолбор зэргийг цогцоор нь шийдэж өгчээ.

Shuud.mn
Сонин хачин