Ном, бичгийн хэрэгслийн хямдралтай худалдаа болно
2015-08-29

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” номын үзэсгэлэн худалдаа болно.

 

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ амралтын өдөр буюу 29, 30-ны өдрүүдэд 17.00-20.00 цагт болох аж.


Интерном номын дэлгүүрээс зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдаанд бичиг хэрэг, хүүхдийн ном, уран зохиолын болон бусад төрлийн өргөн сонголттой номууд 10-40% хямдралтай худалдаалагдах юм байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин