Н.Төгсцогт АНУ-ыг боксчинг ялжээ
2015-08-29

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа амжилттай хийж, өрсөлдөгч АНУ-ын боксчин АНУ-ын Жонатан Эрнандесийг ялжээ.

 

Тэрбээр өмнөх хоёр тулаанаа мөн амжилттай хийсэн билээ. Жонатан Эрнандес манай тамирчин хоёрын тулаан найман үе үргэлжилсний эцэст Н.Төгсцогтын ялалтаар өндөрлөсөн байна. Энэхүү тулаан Калифорни мужийн Коста-Меса хотын "The Hangar"-д болжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
gana:
3 dahi tulaan deeree 8 ue togloj baigaa bol daraa n shanga humuustei iaj toglono doo. Tugsuu olimpdoo beldeechee
2015-08-30