Путин хятад дуу дуулна
2015-08-30

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх есдүгээр сарын 3-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах агуу их ялалтын 70 жилийн ойн баярт оролцохоор болсноо албан ёсоор мэдэгдсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр парадад оролцохоос гадна Си Зиньпинийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм.  Парадын үеэр Путин, Си дарга болон Хятадын ард түмэнд зориулж хятад дуу дуулахаар болсон хэмээн БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Элчин сайд “Ерөнхийлөгч үнэхээр хичээж байгаа” гэсэн байна. Тэрбээр Путиний ямар дуу дуулахыг сэтгүүлчдэд хэлэхээс татгалзсан бөгөөд “Путиний сэтгэл ихэд хөдөлж байгаа. Путин Хятадуудад ямар нэгэн байдлаар гэнэтийн бэлэг барихыг хүссэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Chaavaasdaa:
Argaa barj bndaa ivii mini delkhii deer gants khani ni bolj baigaa bolkhoor ter baikhdaa
2015-08-30
Зочин:
arga ni tasaraad hyataduudad yamar ih byalduuchlana ve
2015-08-30