Антонио Бандерас оюутан болжээ
2015-08-30

 

Холливуудын нэрт жүжигчин Антонио Бандерас загвар болон дизайны чиглэлээр сургалт явуулдаг Их Британийн “Central Saint Martins” коллежид элссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин эр өөрийн инстаграмдаа коллежид элссэн батламж болон “Би 55 насандаа дахин оюутан боллоо. Хоёр долоо хоногийн хугацаанд хувцас урлалын талаар суралцах болно. Хичээлүүд их шахуу. Ийм сайхан сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг мэдрээгүй их олон жил болжээ. Сэтгэл хангалуун байна” гэж бичжээ. Тэрбээр мөн  манекенуудын дунд зогсож буй гэрэл зургаа твиттер, фэйсбүүктээ нийтлээд “Надад амжилт хүсээрэй” гэж жиргэжээ.

 

1985 онд Бандерас Америкийн урлагийн их сургуулийн тайз, дэлгэцний жүжигчний ангийг төгссөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин