Засгийн газар хуралдана
2015-08-31

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Тус хуралдаанаар Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг батлах тухай /С.БАЯРЦОГТ/, Журам батлах тухай /С.БАЯРЦОГТ/, Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай /С.БАЯРЦОГТ/, Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалын тухай* /Л.ПҮРЭВСҮРЭН/, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга* /Р.БУРМАА/, Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай /Г.ШИЙЛЭГДАМБА/, Бусад асуудал* /Ч.САЙХАНБИЛЭГ/-ыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай /С.БАЯРЦОГТ/, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны 7 дугаар сарын гүйцэтгэлийн тухай /С.БАЯРЦОГТ/, Гадаад хэргийн сайдын олон улсын хуралдаанд оролцсон дүнгийн тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны дүнгийн тухай /Л.ПҮРЭВСҮРЭН/-ын танилцуулах юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин