Усайн Болт рекорд шинэчлэн тогтоов
2015-08-31

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “World Championships in Beijing” наадамд дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Ямайкийн хөнгөн атлетикч Усайн Болт гурван алтан медаль хүртсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 100 метр, 200 метр, багийн буухиа төрөлд аваргын алтан медалийн эзэн болсон. Ингэснээр тэрбээр дэлхийн аваргын нийт 11 алтан медалийн эзэн болж, рекорд тогтоожээ.

 

Болт твиттертээ “Ямайкийн ард түмний төлөө би эцсийн хүчээ шавхлаа. Энэ бол миний амжилт бус ард түмний минь ялалт” гэж жиргэсэн байна.

 

Усайн Болтоос өмнө дэлхийн аваргаас хүрсэн медалийнхаа тоогоор Карл Льюис, Чарлз Б.Жонсон нар энэхүү рекордыг эзэмшиж байсан юм. Тэд дэлхийн аваргаас тус бүр найман алтан медаль хүртжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин