Д.Баатаржав олимпийн эрхээ гардлаа
2015-08-31

Паралимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав "Рио-2015" олимпийн наадамд оролцох эрхээ гардлаа.

 

Тэрбээр ХБНГУ-д энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй пара байт харвааны тэмцээнд амжилттай оролцож, хоёр дахь олимпдоо оролцох эрхээ авчээ.

 

Манай тамирчин 1/48 шигшээ харваанд гоц мөргөж, 1/32-д Малайзын тамирчин Суреш Тангвеллог 6:2, 1/16-д БНСУ-ын тамирчин Лее Хонг Гуг 7:1 онооны харьцаагаар хожжээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
юу нь бэрхшээлтэй хүн юм бэ:
би энэ хүний амжилтуудыг хараад их баярладаг. гэхдээ яг л бүрэн эд эрхтэнтэй хүн шиг харагдаад байдаг юм. мундаг юмаа, баяр хүргэе.
2015-08-31