Усайн Болт: Би ард түмнийхээ төлөө уралддаг
2015-08-31

Бээжин хотноо зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ямайкийн алдарт тамирчин Усайн Болт 100, 200 метр, багийн буухиа төрөлд аваргын алтан медалийн эзэн болсон. Болтын “www.shanghaidaily.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртлээ. Та зорилгоо биелүүллээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Үнэхээр баяртай байна. Оролцсон төрөл бүртээ амжилт олж, ялагч болохыг хүссэн. Зорилгоо биелүүлж, медалийн эзэн болсондоо баяртай байна.

 

-Та ийнхүү дэлхийн аваргаас 11 алтан медаль хүртэж, рекорд эвдлээ?

 

-Бүх зүйл сайнаар дууссанд баярлаж байна. Өөрийгөө дайчилсаны үр дүн гарлаа. Сэтгэл минь их хөдөлж байна. Би хүртсэн медаль, шагнал бүрээсээ эрч хүч, энерги авдаг. Өнөөдрийн авсан медаль дараагийн уралдааныг минь ивээх байх. Талархаж байна. Би хичээх болно.

 

-Гарааны зурвас дээр зогсох үедээ юу боддог вэ?

 

-Ард түмнийхээ итгэлийг алдахгүй юмсан. Заавал ялалт байгуулах ёстой. Бүх хүчээ дайчил. Чи ялагдах ёсгүй гэж боддог. Мэдээж хэрэг уралдахаасаа өмнө аль болох сэтгэл зүйдээ дарамт учруулахгүй байхыг хичээдэг. Би бага байхаасаа л сэтгэл зүйгээ удирдах эрдэмд суралцсан.

 

-Оролцсон тэмцээн бүртээ ялагч болдог. Таныг ялалтад хурцалдаг зүйл юу вэ?

 

-Тамирчид ялалт байгуулахын тулд ямар нэгэн эм, бэлдмэл хэрэглэдэггүй. 100 хувь бие, сэтгэлийн хүчээр ялалт байгуулдаг. Би бусдаас илүү хөдөлмөрлөдөг. Би ард түмнийхээ дэмжлэгтэй дэлхийн дэвжээнд гарсан. Намайг гарааны зурвас дээр зогсч байхад Ямайкийн төрийн далбааг харах үед сэтгэл минь их хөдөлж, ялалт байгуулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг. Би ард түмнийхээ төлөө уралддаг. Би ард түмнээсээ хүч авдаг. Би энэ улсын иргэн болсондоо баярладаг.

 

-Бусад тамирчин гүйж байхдаа гүн бодолд автсан харагддаг. Харин та эсрэгээрээ хөгжилтэй харагддаг?

 

-Гүйж байхдаа инээсэн гэх шалтгаанаар намайг бага, дутуу хөдөлмөрлөдөг гэж дүгнэж болохгүй. Сэтгүүлчид миний ялалтыг их амарханаар тайлбарлаж, бичиж байгааг хараад сэтгэл минь их эмзэглэдэг.

 

-Таны давуу тал бол дасан зохицох чадвар. Европ, Африкийн тамирчдад Азийн уур амьсгал сөргөөр нөлөөлж, ялалтад нь саад хийдэг гэсэн. Энэ тухай?

 

-Цаг агаарын байдал амжилтад шууд нөлөөлдөг. Гэхдээ энэ бүхэн надад саад болдоггүй.

 

-Дэлхийн аварга бүгчим халуунд болж байна?

 

-Тиймээ. Яг л саун шиг. Гэхдээ халуун байлаа гээд Африкийн халууныг гүйцэхгүй шүү дээ.

 

-Саяхан зураглаачийн дугуйт тэргэнд тээгэлдэж, гэмтэх шахсан?

 

-Тиймээ. Үнэхээр хөгжилтэй зүйл болсон. Азаар би гэмтээгүй.

 

 

-100 метрийг 9.96 секунд, 200 метр зайг 19.55 секундэд туулсан. Амжилтаа шинэчлэн тогтоосон. Залуу тамирчид ар араасаа гарч ирж байгаа ч таныг гүйцэхгүй л байна. Энэ юутай холбоотой вэ?

 

-Цагийн эрхээр би залуу тамирчдад байраа тавьж өгөх болно. Би амжилтаа давтаж чадахгүй, ялагдал хүлээж эхэлбэл зодог тайлах болно. Энэ тухай бодож эхэлсэн. Тэр өдрийг хүртэл ялагдахыг хүсэхгүй байна. Болт нэг л өдөр спортоос явах болно. Гэхдээ өнөөдөр биш. Залуу тамирчдад хандаж хэлэхэд шилдэг болохын тулд уйгагүй хөдөлмөрлө. Би хөдөлмөр, бэлтгэлийн хүчээр амжилтад хүрч, мөрөөдлөө биелүүлсэн. Боломж олдох болов уу хэмээн хүлээх бус боломжийг өөрөө бий болго. Мөрөөдлийнхөө төлөө тэмц. Шилдэг болохын тулд шилдгүүдээс суралц бас тэдэнтэй өрсөлд. Өөрийн сул талаа мэдэж, бусдаас нууж сурах хэрэгтэй.

 

-Та өөрөөрөө бахархдаг биз дээ?

 

-Мэдээж хэрэг. Би ялалт байгуулаад төрийн далбаагаа мандуулаад, төрийн дууллаа сонсох үедээ “Би чинь энэ улсын иргэн шүү” гэх бахарах сэтгэл төрдөг.

 

-Таныг Ямайкийн эв нэгдлийн баатар гэдэг?

 

-Сонсоход таатай байна.

 

-Дараагийн төлөвлөгөө?

 

-Рео 2016 оны олимп. Алтан медалийн эзэн болмоор байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ямайкад очоод амьдраач
2015-08-31
Зочин:
2016 онд У.Болт аваргалж чаднаа.
2015-08-31
Ухаалаг:
САЙХАН ярилцлага байна Ухаалаг сайхан үг сонсоход сайхан байлаа
2015-08-31
Зочин:
Bi ene zambaraagaa aldsan Mongol ulsiin irgen baigaa jaaxan tiimxen l baina.
2015-08-31
Зочин:
ямайкад очоод амьдраач
Зочин:
gaihaltai
2015-08-31