100 долларын үнэтэй 100 тасалбар худалдаанд гарна
2015-08-31

Нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулан "Соло концертын үдэш" сонгодог хөгжмийн тоглолтоо Улаанбаатар хотноо УДБЭТ-ын тайзнаа толилуулах гэж байгаа билээ.

 

Тус тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр Улсын Филармонид болж төгөлдөр хуурч, ардын жүжигчин Т.Цолмон, төгөлдөр хуурч Б.Чинбат, удирдаач Б.Анар, Хийлч продюссер Э.Мөнх-Эрдэнэ, хийлч н.Туяа нар оролцож "Соло концертын үдэш" тоглолтын талаар болон төгөлдөр хуурч Вадим Холоденкон тухай мэдээлэл өглөө.

 

Украин гаралтай төгөлдөр хуурч Вадим Холоденко дэлхийн томоохон уралдаан тэмцээнд гран при, тэргүүн, дэд байруудыг удаа дараа эзэлж байжээ. Хамгийн сүүлд АНУ-ын алдарт төгөлдөр хуурч Ван Клиберны нэрэмжит олон улсын уралдааны нэгдүгээр байрт шалгарч дөрвөн жилийн хугацаанд дэлхийн томоохон хотуудад 100 гаруй аялан тоглолт хийх, хамтран ажиллах төслүүдээр шагнагдаж байжээ.

 

Дэлхийн сонгодог хөгжмийн залуу одын тоглолтыг монголчууддаа толилуулах санааг Гранат мюзик продакшн гаргасан байна. "Соло концертын үдэш" сонгодог хөгжмийн тоглолтын билет бельтаж 50 мянга, партер ложа 75 мянга, 100 мянгын үнэтэйгээр HiFi болон Orange рекордсын салбарууд болон UB лавлах 1900-1617, ДБЭТ, улсын Филармоний тасалбарын цэгээр худалдаалагдаж байгаа аж.

 

Мөн 100 ширхэг 100 долларын үнэтэй VIP тасалбарыг гаргасан ба уг тасалбарыг 89892277, 98892277 дугаарын утсаар болон www.granat.mn сайтаар захиалга авч, хүргэж өгөх гэнэ. Эдгээр тасалбарыг авсан үзэгчид тоглолтын дараа өгөлдөр хуурч Вадим Холоденкод зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох юм байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
95705545:
Хуучины олон ховор ном сэтгүүл романуудаас бүрдсэн номын сан зарна 95705545
2015-08-31