222 жолооч согтуугаар жолоо барьжээ
2015-08-31

Замын цагдаагийн газарт өнгөрөгч амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч тав, явган зорчигч гурав бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 222  жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2015-2016 оны  хичээлийн шинэ жилийн нээлт болно. Энэ өдөр замын хөдөлгөөний ачаалал ихсэж, ялангуяа явган зорчигчдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.

 

Мөн өдөр шинэчлэн батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Иймд замын хөдөлгөөнд оролцогчдийг бие биедээ хүндэтгэлтэй хандаж, аюулгүй байдлаа сайтар ханган, хууль, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SOGTUUGAARAA MASHIN BARIJI TENEGTDEG UMKHII LALARUUDAA DIILEKHGUY L ZASAG TUR YUM DAA . SHUUD ERUU UUSGEED SHOROND SHAAGAACH . MONGOLCHUUD BID CHINI AIMKHAI KHUMUUS SHUU DEE
2015-08-31
Зочин:
Энэ ямар балай юм бэ? Энэ засаг шийдвэртэй хатуу арга хэмжээ авахгүй бол жирийн ард ямбийнуудын дугуйны нөхөөс болж дууслаа!
2015-08-31
Ard daatgal:
Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-31