Оюутнуудыг автобусаар зорчсон баримтаа хадгалахыг сануулав
2015-08-31

Оюутнуудын нийтийн тээврээр зорчиход асуудал үүсээд буй тухай Монголын оюутны холбооноос мэдээлэв.  НИТХ-аас баталсан журмын дагуу  оюутнууд нөхөн олговроор буюу нийтийн тээвэрт мөнгө төлөхгүй зорчино.

 

"Үүний дагуу МОХ-оос 113 мянган оюутан нийтийн тээврээр зорчих тоог гарган, картын захиалга аваад ажиллаж байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар нийслэлийн Тээврийн газарт чиглэл өгсний дагуу оюутнууд нийтийн тээврээр зорчих асуудал тодорхойгүй болж, оюутнууд хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болоод байна" гэж МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр ярив.

 

Маргааш хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад оюутнуудын нийтийн тээврийн карт тараагдаагүй. Гэтэл мөн өдрөөс эхлэн бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлөх шийдвэр гарчихсан байгааг онцолсон.

 

МОХ-оос оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчиж байгаа бол жолоочийн хэвлэж өгөх баримтыг хадгалж үлдэхийг сануулаад, илүү төлсөн мөнгийг хууль бус шийдвэр гаргасан дарга нараар эргүүлэн төлүүлэх болно. Есдүгээр сарын 2-оос албан ёсны шийдвэр гаргаж, оюутнуудын эрхийг хамгаалахгүй бол тэмцэнэ гэж мэдэгдэв.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
ОЮУТАН:
ЭНЭ АСУУДЛЫГ ХУРДАН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЗАРИМ НЭГЭН ЖОЛООЧ НАР НЬ МУУ САЙН ОЮУТНУУДЫГ ЗОДОХ НЬ ШАХУУ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ
2015-09-02
РРРРр:
Тэмцдэг баатарууд баруун зүүнээ мэдэхгүй нусгай жаалууд
2015-08-31