Майли Сайрус муу үнэлгээ авав
2015-08-31

Энэ оны “MTV” шагнал гардуулах ёслолыг дуучин Майли Сайрус хөтлөн явуулсан байна. Тэрбээр 2008 онд тус наадмыг хөтлөн явуулж байсан туршлагатай нэгэн юм. Харин дуучны гаж үйлдэл болон биеэ авч яваа байдал нь үзэгчдээс муу үнэлгээ авч, шүүмжлэлийн бай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Майли үзэгчдийг үл хүндэтгэсэн хувцас өмсөхөөс гадна тайзан дээр хараал хэлж, тамхи татсан байна. Тэрбээр реппер Ники Минажийг шагналаа авахаар тайзан дээр гарч ирэхэд “Том өгзөгтэй бүсгүй” гэж хэлсэн байна. Мөн дуучин Жастин Биберийг “Шалдан хүү” гэсэн байна. Ники наадмын дараа твиттертээ “Майли Сайрус-тайчигч” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин