Шинэ хуулиас бүү ай
2015-09-01

Шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Өнөөдрөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

Зөвхөн жолооны ард суугаад жолоо мушгих жолоочид бус тээврийн хэрэгслээр болон явган зорчигчид, эцэг, эх, асран хамгаалагчид, албан тушаалтанд, замын хөдөлгөөнд оролцож яваа хэн бүхэнд хамааралтай хууль батлагдсан билээ. 

 

Уг хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн торгууль бас дахин торгууль гэж айх, дургүйцэх нэг хэсэг,  явган явсан ч ядраагүй царайлж, цоглог байх хэрэгтэй гэлцэж тоглоом, шоглоом болгох нөгөө талынхан, ямар алдаа гаргавал яаж торгуулахыг судалж, болгоомжлох бусад хүмүүс байхад чангахан хуультай байх нь дээр гэж үзэх олон ч бас байна.

 

Шинэчлэн баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар жолооч болон зорчигчдийн үүргийг нэмэгдүүлж, хариуцлагыг чангатгаж өгсөн. Хууль зөрчигчдийн халаастай нь “тулж ажиллах” торгуулийн хариуцлагыг нэлээн оруулж өгсөн.

 

Тухайлбал,

Буруу талаар гүйцэж түрүүлбэл

19.200

Замын хөдөлгөөний дүрмийн дагуу машин чирээгүй бол

28.800

Санаатай огцом тоормословол

19.200

Зөвшөөрөлгүй тусгай гэрэл дохио ашиглавал

96.000

Шалтгаангүйгээр хэт удаа явбал

19.200

 

Хурд хэтрүүлвэл

48.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах

Бүрэн бус гэрэлтүүлэгтэй замын хөдөлгөөнд оролцвол

19.200

Зорчигч хамгаалах бүс зүүгээгүй бол

9.600

102, 103 буюу эмнэлэг, галын яаралтай дуудлагын машинд зам тавьж өгөөгүй бол

19.200

Хориглосон гэрлэн дохиогоор зорчвол

19.200

Жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуугаар автомашин жолоодвол

768.000

Төмөр замын хориглосон дохио зөрчиж гарвал

48.000

Явган хүний гарц дээр зогсвол

19.200

Жолоо барьж явахдаа утсаар яривал

9.600

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол

48.000

10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж, энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг

 

 

192.000

Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол

48.000

Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол

19.200

Согтууруулах ундаа хэрэглээд давтан машин жолоодвол

30 хоногийн хугацаагаар баривчлах

 

Согтуугаар машин жолоодвол

384.000 төгрөгөөр торгож, 6-24 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасна

 

Шинэ хуульд ингэж заасан.

 

Улаанбаатар хотын замын цагдаагийн гарын алба хаагчид зөвхөн нэг хоногт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 100 гаруй жолоочийг илрүүлэн, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж ажилладаг. Гэтэл түүний цаана согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироосон хэргүүд цөөнгүй бүртгэгддэг.

 

Тайван, амгалан манай улсад өдөр бүр зам тээврийн ослоор хүн нас барж байна. Ганцхан сарын хугацаанд 50 гаруй хүүхэд автын осолд өртсөн тоо баримт бий.

 

Осол аваарыг бууруулахад, хууль, дүрэм зөрчигсдийг хариуцлагатай болгоход эрх зүйн орчин чухал нөлөөтэй билээ. Тиймдээ ч нарийн заалттай хууль батлагдан, хэрэгжиж эхэллээ. Гэхдээ та хуульд заасныг дагаж, зөрчихгүй бол шинэ хуулиас айхын хэрэггүй. Хэдийгээр торгууль өндөр мэт боловч та хуулиа зөрчихгүй бол ямар ч асуудал байхгүй. Та өөрөө болон дэргэдээ яваа зорчигчийнхоо бүсийг зүүлгээд хөдөлгөөнд оролцчих. Хэдий яарч байсан ч буруу зөвгүй гүйцэж түрүүлэх гээд бусдыг бухимдуулалгүй эгнээ байраа зөв эзлээд явахад хэн хэндээ хүндрэлгүй. Шар гэрэл асч байхад амжина гээд хааз гишгэлгүй, гэрлээр гарч буй явган зорчигчоо айлгаж дохиогоо хангинуулалгүй хөдөлгөөндөө оролцоод сурчихвал бүгдэд маань л хэрэгтэй. Хууль дүрмээ баримтлаад явж байхад таныг замын хөдөлгөөнд оролцож буй бүгд хүндлэх болно.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ямар торгууль шийтгэл ногдуулах вэ. Дэлгэрэнгүйг  http://www.shuud.mn/content/read/456988.htm линкээр орж үзнэ үү.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
eee:
er ni bol zamiin xedelgeend bie biee xundeleed oilgoltsood yavbal margaan zerchil baga l bna daa
2015-09-02
М2ЫН хууль:
гурав хоног үйлчлэх хууль гууль төмөр хоёрын талаар тусгаагүй байна
2015-09-02
eresgvvtsej bn:
daraah zuilsiig oilgohgui bn heleed uguuch 1. 1 ursgald 2-3 mashinii chiglel bwl baruun gar taliin mashinuud turuulj ywaad bwl torgohuu 2. oron nutgaas neg hun mashintaigaa ireed zamiin hudulguund oroltsoj baital genet chirvvleh shaltgaan barwal joloochid hurdan holduul gd orlildoj ehlehed yaltchgui ymar negen argaar chireh l bh teglee gd bas l torgoh uu 3.ogtsom toormosloloo gd araasaa murgvvlwel hen hohirol tuluh we. ihewchlen awtobusnuud l urduur dairch ogtsom toormoslohod hurgedeg za tgd yriad bwl zunduu l ym bn ihenh hun barag adilhan sanaa onootoi bga ywgan zorchigchdoos bas torguuli awahne awtobusnii munguu yay gj bhad ta nar ard irgedee shulj duusah boloogui yu. tgd l neg l ih huuli huuli gehii. yg tag barimtalj chaddaggui bzde ter tamhinii tuhai huuli haana bn heregjij bgag. 3.1nees ehlen buudluud deer zarahgui tatahgui gd bsn odoo tag. odoo 9.1nees tgd l arai ch tur barij bga erhem tom tolgoit baychuud aa. negiig bodooch. shvvmj helj bga humuusee daramtalj zowoono Arai ch de
2015-09-02
demjigch:
ene gudamjaar duuren erguu yumnuud. ingej tsegtselj avsan n zuv. niigemshih heregtei baina
2015-09-02
Зочин:
Зөв зөв сайхан хууль гарч дэмчиж байна. Би жолооч болсноосоо хойш ганц ч удаа уучаар тэргээ барьж байсангүй, над шиг хүмүүст айгаад байх зүйл алга.
2015-09-02
hahah:
Busad huuli tai niitsekhgui baina daa Ene butekhgui bolno doo harj baigaaraa Yamar hetsuu baidal uusekhiig hemnch tootsooloogui baina daa Harj l baiya daa
2015-09-01
hahah:
Busad huuli tai niitsekhgui baina daa Ene butekhgui bolno doo harj baigaaraa Yamar hetsuu baidal uusekhiig hemnch tootsooloogui baina daa Harj l baiya daa
2015-09-01
irgen:
zovooo zov
2015-09-01
дутуу хууль:
Парклалт, буруу байршилын тухай тусгаагүй бас л дутуу Гарах зам хаагаад парклчихаад алга болчихдог энэ л хэцүү
2015-09-01
Baagii:
Gerel shiljuuleegui, esvel het tod gereltei, het budeg gereltei zamiin hodolgoond oroltsvol torgoh heregtei. Gehdee hodoo yavj baital genet gerel shatchihdag tal bas bii gedgiig tootsoh.
2015-09-01
Зочин:
зогсоолд буруу байрлуулсан бол торгож баймаар юмаа. зам, талбай түгжээд алга болчдог малууд мөн ч олон байна шүү.
2015-09-01
Зочин:
ZUW . ULAM CHANGA BOLGOKH KHEREGTEY . KHARIN CHI SUL KHUULI BAINA . MANAIKHAN SHIG UKHAMSAR MUUTAY KHUMUUSD CHANGA KHUULI BAIJI KHALAASTAY NI L YARIKHGUY BOL UKHAANAARAA ASUUDALD KHANDANA GEJI BAIKHGUY
2015-09-01
Зочин:
aisan hvn howor bha harin iim ih torgyyliin mongo haasha yun oroh bol gedegt hvmvvs emzegleed bga toriin sand tsyglarwal gants tsetserleg bariad ogchij boldoggvi ym bolowy gj goridogsod ih bga jil bvr ene mongo torgyyliin talaar todorhoi medeelel ogch bmaar ym
2015-09-01
zoloo:
iim medrel muutai huuli gej sonsoogui yum baina.
2015-09-01
Зочин:
Шинэ хуулиас айгаагүй. Түүнийг ашиглан мөнгө завшигчдаас чинь айж байна. Манайд ямар хариуцлагын тогтолцоо байдаг билээ. Машин ачих журам шиг гажуудал үүснэ шүү дээ
2015-09-01