Өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ авдаг боллоо
2015-09-01

Есдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс эхлэн өрхийн эмнэлэгтээ цус, шээсний шинжилгээ өгдөг боллоо. Одоогоор 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний аппаратыг суурилуулан, иргэдэд үйлчилж эхлээд байгаа аж.

 

Мөн өрхийн эмч нарыг ч аппараттай ажиллах, шинжилгээ авах хэд хэдэн удаагийн сургалтад хамруулжээ.
 

Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгтээ ирэх шаардлагагүй болж байгаа юм. Шинжилгээний хариуг тусгай цахим хуудсаар орж, нууц дугаараа хийн авч болох бөгөөд цаашид хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч хамт авах боломжтой аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин