Хөвсгөлд гарсан ойн түймэр унтраагүй байна
2015-09-01

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг унтраагүй байна. Тус аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар энэ сарын 27-ны өдөр ойн түймэр гарчээ.

 

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 48 иргэн, нийт 72 хүн, долоон техник хэрэгсэлтэйгээр тав дахь өдрөө ажиллаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин