Хаан Банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнууд өнөөдөр батламжаа гардан авлаа
2015-09-01

 

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ХААН Банкны хамт олон Монголын ууган их сургуулиуд болох ШУТИС, МУБИС, ХААИС-аас “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнуудад батламж гардууллаа.  

 

 

Монголын тэргүүлэгч их сургууль болох ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон сургуулийн удирдлагууд оролцсон бөгөөд ХААН Банкны УБИБ-ны захирал Д.Ариунбат тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 24 шилдэг оюутны батламжийг тус сургуулийн ректор Б.Очирбатад хүлээлгэн өглөө. Д.Ариунбат захирал “Боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банкны ХААН Банк Сангаас 2015-2016 оны хичээлийн жилд ЕБС-иа амжилттай төгссөн шилдэг 70 шинэ оюутанд сургалтын тэтгэлэг олгож байгаагаас 24 шилдэг оюутан нь ШУТИС-ийн оюутнууд байгаа нь бахархууштай  байна” хэмээн онцолсон юм.    

 

Түүнчлэн ХААИС болон МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд ХААН Банкны төлөөллүүд  мөн оролцож багш оюутнуудад мэндчилгээ дэвшүүлэн тус сургуулиудаас тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудын батламжийг сургуулийн захирлуудад гардууллаа. ХААИС-ийн 6 оюутан, МУБИС-ийн 13 шилдэг оюутнууд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан юм.      

 

Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч шилдэг шинэ оюутнуудад тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл эрмэлзлэлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.   

 

Мянга мянган оюутан залуусын тэргүүн эгнээнд алхаж, бусдыгаа манлайлсан оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Shuud.mn
Сонин хачин