Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-09-02

Гадаад хэргийн яамны танхимд

09:00 цагт  Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээн дэх олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Энэхүү хурлаар Чөлөөлөх дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийн тухай голчлон ярилцана. Утас: 99121715

 

Уул уурхайн яаманд

10:00 цагт Этиоп улсын Уул уурхайн яамны төлөөлөгчид манай улсын уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах уулзалт  болно. Утас: 9034350

 

НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд

10:00 цагт Сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад НМХГ-аас шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

 

МН мэдээллийн төвд

10:30 цагт МОХ-оос мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт "Өндөр гэгээн Занабазарын хоёр үсэг цахим ертөнцөд" нэвтэрч байгаатай холбогдуулан  мэдээлэл хийнэ. Утас: 99889937

 

НЗДТГ-ын Б танхимд

11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын даргын урилгаар Тайландын Бангкок хотын ИТХ-ын Нэгдүгээр орлогч, хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зочид, төлөөлөгчдийг  хүлээн авч уулзаж хоёр хотын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцоно.

 

Төрийн ордны баруун талаас унаа явна. /10:30 цагт/

11:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99996431

 

МХЕГ-ын хурлын танхимд

11:00 цагт  Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдэд Итгэмжлэлийн хугацааг сунгаж гэрчилгээг гардуулна. Энэ гэрчилгээ нь манай улс мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулсан орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотлосон баримт бичиг юм. Утас 91989890

 

ХХЕГ-т

11:30 цагт Хил Хамгаалах Байгууллагаас Чөлөөлөх дайнд оролцсон чөлөөнд гарсан хурандаа Ж.Ядмаа гуайг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99035576, 88817796

 

1-р хороолол, Хархорин захын зүүн талд

13:00 цагт Засгийн газрын "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй "Эрин" хорооллын I ээлжийн барилгын нээлтийн ёслолын ажиллагаа болно.

 

Shuud.mn
Сонин хачин