Л.Отгондалай медалийн төлөө тулалдана
2015-09-02

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Өнөөдөр Азийн наадмын аварга Д.Отгондалай Тайландын тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглоно.

 

Энэхүү тэмцээнд тулалдаж буй манай тамирчдаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд шалгарсан. Харин манай боксчин А.Нурлан, Б.Чинзориг, Н.Шинэбаяр, С.Эрдэнэбаяр, Д.Отгонбаяр нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.

 

Б.Бэхи

 

 

 

Shuud.mn
Сонин хачин