Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр оролцохоор ирлээ
2015-09-02

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал хэдхэн минутын өмнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд нээлттэй эхэлсэн ч яг одоо шүүх хуралдаан завсарлаад байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Алтанхуяг энэхүү хуралд гэрчээр оролцохоор ирээд байгаа юм байна. Түүнээс гадна бас нэгэн гэрч оролцох ёстой. Гэвч гэрч дутуу учраас Л.Гансүхийн өмгөөлөгчид ийм хүсэлт гаргажээ.

 

Тэднийг Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэрэгт буруутгаад байгаа юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлын үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан.

 

Тэгвэл түүний хүсэлтэд "Таны хүсэлтэд дурьдсан Л.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах боломж бүрэн нээлттэй. Гагцхүү дээрх харилцааг хэрэгжүүлэхдээ шүүх, Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний хувийн болон гэр бүл, захидал харицлааны нууц, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсны зарчмыг тууштай баримтлах үүрэгтэй" гэсэн хариуг хүргүүлсэн билээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хямдхан үнэтэй нүүрс түлсэн ард түмний амьдрал сайжирсан уу. Алтанхуя аа. Таны явуулсан бодлого монголын ард түмнийг өрөнд оруулж өтөнд идүүлж байна. Хариуцлагаа хүлээж сур.
2015-09-02