С.Бямбацогт нар бензиний үнийг бууруулахыг шаардлаа
2015-09-02

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардлаа. Учир нь 2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байна. Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийгдэхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна.

 

2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3,5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн.

 

Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолжээ.

 

 

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
zocjin:
Zub.tailbarlah heregtei
2015-09-02
ard:
zub zub Tanai namiin nuhur shudarga ursulduung udirdaj bgashdee
2015-09-02
Зочин:
үнэндээ та нар өлгийдөж бойжуулсан ирсэн гаднаас оруулж ирэгсэд олон жил ард түмнийг шулсан,хөрөнгжсөн.Өнөөдөр тэд нараас бууруулсан нуруун дээрээ үүрсэн ТӨР хэсэг хугацаанд өөрсдийнхөө хэрэгцээнд хэдэн юм авч шархаа нөхөхгүй бол чамаас эхлэн эдпвээр бооролсон МАН,МАХН-ууд туйлд нь хүргээд идэх юмгүй орхихдооТүмний нэр барьдаг ньМАН-МАХН-уудын тэр тусмаа Ж.Энхбаяр чиний чадах л юм тэр??Хэрэгцээтэй үед нь нэмэр болоогүй байж, чадах ч үгүй байж хуцалгүй дуугай бай. Луйвраар авсан Сүлжмэлийнхээ үйлдвэрийг л зусла малаа!!
2015-09-02
Зочин:
Орос удахгүй олборлож байгаа нефтээ эрс багасгахаар ганцхан.тэднээс хамааралтай Монголд юун үнэ буух. Цангаж үхнэ зүгээр эртхэн дугуй олж авсан нь дээр байхөө. Байгаа тосоо хужаа луу гаргаад ивануудаас нэмүү өртөгтэй түлг бензин авна бүүр шаар болх битумыг хүртэл худалдаж авна. Үнэхээр дүйрцэн хүмүүс узирдах аядаж байна биднийг. Зөвхөн өөрсдийгөө бодсон.үхэхдээ адилхөн л нүцгэн буцна шүү дээ
2015-09-02
Иргэн:
Манайхан арай шуналтай юм аа. Дэлхий зах дээлд нефтийн үнэ 3 дахин буураад байхад Монголд дэлхийн аль ч улсаас өндөр бензиний үнэ байсаар байх юм. Хэрэв нефтийн үнэ өсөнгуут тэр дор нь үнээ нэмлэг биз дээ. Гэтэл яагаад буулгахгүй байна аа.
2015-09-02
зочин:
зүйтэй, сайн боорло, хоргоо,,,, хариуг ард түмэнд зарлатал нь шаардаарай
2015-09-02