25 аж ахуй нэгж мах, махан бүтээгдэхүүн экспортлоно
2015-09-02

МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах нядлах, мах боловсруулах 25 аж ахуйн нэгжийн Итгэмжлэлийн хугацааг сунгаж, шинээр гардууллаа.

 

Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор итгэмжлэлийн хугацаа дууссан 25 аж ахуйн нэгж, байгууллагын Итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгаж байгаа юм. Хугацааг сунгахдаа аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалт,хяналтын хуудсаар эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үнэлэгдсэн үнэлгээг үндэслэсэн байна.

 

Энэхүү итгэмжлэл нь манай улстай Мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулсан ОХУ, БНХАУ зэрэг орнуудад Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотлосон баримт бичиг юм.

 

Итгэмжлэлийг олгохдоо ҮХААЯ, МЭҮГ, ”Монголын махны холбоо”-той хамтарсан ажлын хэсгийг байгуулан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХАА-н сайдын 2001 оны А/47 тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хянан магадлагаа явуулж олгодог журамтай.

 

2014 онд итгэмжлэл авах хүсэлтээ гаргасан “Эрдмийт”, “Вон март”, “Траст трейд”, “Монгол фүүд”, “Преком”, “Хүнс комплекс”, “Хаан хүнс” ХХК зэрэг байгууллагуудад МХЕГ-аас хянан магадлагаа явуулж итгэмжлэлийн гэрчилгээ олгосон аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Төрийн өмнөөс хяналт тавих ёстой байгууллага нь хянуулж, шалгуулж байх ёстой компанидаа махны бизнес хийх зөвшөөрөл олгодог энэ ямар хачин жишиг вэ? Үүнийг ямар хуулиар тогтоов? Үүнийг мэддэг хүн байна уу? Хэлээд өгөөч
2015-09-02