Академич Ж.Амарсанаа Индонезид илтгэл тавилаа
2015-09-03

Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 13-17-нд Бүгд найрамдах Индонези улсын нийслэл Жакарта хотноо Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцоод ирлээ.

 

Тус хурлаар Азийн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын нийгэмлэгийн Байнгын ажлын алба байгуулах болон шинээр гишүүн орноор Киргиз Улсын дээд шүүхийн Үндсэн хуулийн танхим, Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улсын Үндсэн хуулийн трибуналыг тухайн нийгэмлэгт элсүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцжээ.

 

Мөн энэхүү хуралтай давхцан Бүгд Найрамдах Индонези улсын Үндсэн хуулийн шүүхийн үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиосон бөгөөд “Үндсэн эрхийн гомдол” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа үндсэн илтгэл тавьсан байна. Дашрамд дурдахад уг нийгэмлэгт одоогоор 16 улсын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагууд гишүүнээр элсчээ.

Shuud.mn
Сонин хачин