“Нормандын дөрвөл” хуралдана
2015-09-03

 

Украины Ерөнхийлөч Петр Порошенкогийн санаачлагаар ирэх сарын 11-нд “Нормандын дөрвөл” хуралдахаар болсон тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Салан тусгаарлагчдын хяналтад байгаа бүс нутгуудад илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах эсэхийг тус улсын хууль тогтоогчид хэлэлцсэнээс болж Киев хотноо эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн үүссэн билээ. “Свобода” намын дэмжигчид парламентын ордны гадна жагсч, дээрх хуулийг батлахгүй байхыг сануулж байгаа юм.  Жагсаалын үеэр хууль сахиулах байгууллагын нэг ажилтан амиа алдаж, 141 хүн хүнд гэмтсэн. Ерөнхийлөгч парламентын ордон руу тэсрэх бөмбөг шидэж, хүний аминд хүрсэн этгээдийг шударга шүүхийн өмнө авчрахаа ард түмэндээ амласан билээ.

 

Киев хотноо болж буй хямралаас болж Порошенко “Нормандын дөрвөл”-ийг дахин хуралдуулж, “Минск 2” гэрээний хэрэгжилтийн асуудлаар ярилцахыг хүсчээ. Энэхүү саналыг Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хүлээн авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятад улсад болох ялалтын парадад оролцохоор өчигдөр Бээжин хотноо хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр Бээжин хотноо хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийснийхээ дараа Порошенкогийн саналын хариуг хэлэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин