Гурван боксчин хүрэл медалийн болзол хангалаа
2015-09-03

Ази тивийн аварга шалгаруулах сонирхогчдын боксын тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Манай тамирчдаас 49 кг-д тулалдаж буй Г.Ган-Эрдэнэ, 50 кг-ын тамирчин Азийн наадмын аварга Г.Отгондалай, 69 кг-д тулалдсан олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болоод байна.

 

Олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ, Филиппин улсын тамирчин Ладон Рогантай, Д.Отгондалай, Узбекстаны тамирчин Авдураймовтой, Б.Түвшинбат, Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай мөнгөн медалийн төлөөх тулааныг маргааш хийнэ. 

 

Харин  56 кг-д тулалдсан манай тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү Хойд Солонгосын Ча Кил, Японы Фужита Кенжи нарыг ялан хүрэл медалын төлөө Дэлхийн аваргийн хүрэл медальт Казахстаны тамирчин Кайратад оноогоор ялагдан шагналт байрт шалгаран тэмцээнээ дуусгалаа.

 

Энэ удаагийн тивийн аварга шалгарулах тэмцээнд жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид ирэх 10 дугаар сард болох ДАШТ-д оролцох эрхтэй болох юм. Ийнхүү манай дөрвөн тамирчин ДАШТ-д оролцох эрхтэй болоод байна.


Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Их л тааруухан байна даа.Дөрөвхөн хүн Олимпд биш Дэхийн аваргад орох эрх авсан байхад Боксын спорт бараг хөгжөөгүй Азийнн орнууд илүү олон эрх авчихсан тууж явах юм
2015-09-03