Бээжин: Бүх нийтийн амралт зарлажээ
2015-09-03

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад зохион байгуулагдах билээ. Энэхүү парадтай холбогдуулан тус улсын дарга Си Зиньпин Бээжин хотноо гурав хоногийн бүх нийтийн амралт зарлаж, зарим замыг хаахаар шийдвэрлэсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Мөн энэ сарын 3-6 хооронд дугаарын төгсгөлийн орныг тэгш, сондгойгоор ялгаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Мөн зам засварын ажлыг бүрэн зогсоож, цагдаа нарыг сонор сэрэмжтэй байхыг Ерөнхий сайд Ли Кэцянтэй үүрэгдсэн тухай “www.shanghaidaily.com” уламжлав.

 

Ялалтын парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцох юм. Мөн 17 орны цэрэг ёслолын жагсаалд оролцоно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсын тэргүүн ийм л зангарагтай байх ёстой.
2015-09-03