Бээжин: Си, Путин хоёр үргэлж хамт
2015-09-03

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн тавдугаар сард агуу их ялалтын 70 жилийн ойн баяр болсон. Энэхүү парадыг үзэхээр дэлхийн 30 гаруй төрийн тэргүүн Москва хотноо хүрэлцэн ирсэн билээ. Путин ялалтын парадыг үзэхдээ БНХАУ-ын дарга Си Зиньпин болон түүний гэргий  Пэн Лиюань нарыг дэргэдээ суулгаж, парадад оролцож буй цэргийн техникээ танилцуулсан юм.

 

Тэгвэл өнөөдөр болох Бээжингийн парадын үеэр Си даргын дэргэд зогсох удирдагчдыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн тухай “www.xinhuanet.com” мэдээллээ. Си даргын баруун талд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, зүүн талд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ зогсохоор болжээ.

 

Харин удирдагчдын ард Кубын удирдагч Раул Кастро, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зогсох юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин