Хумигдсан эдийн засгаа тэлье
2015-09-03

 

Өнгөрсөн сард гурилын үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэнээс үүнийг дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ ч өсөв.  Цаашид бусад бараа бүтээгдэхүүнээс гадна  ус, цахилгаан, дулааны хэрэглээний үнэ ханш  хэрхэн өсч, өрхийн төсөв хэр данхайсныг хүйтний улирал эхлэхээр мэдэгдэнэ.   Төр, засаг эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ авч хэрэгжүүлэх бус өөрсдийн сандал, ширээ тойрсон суудлын маргаанаа хийсээр зуны сарыг үдэж, намартай золголоо. Одоо  ч албан тушаалын томилгооны асуудал цэгцрээгүй, гацсан хэвээр байна. Зарим сайд нарын томилгоон дээр улс төрийн намууд тохиролцоогүйгээс үүрэг гүйцэтгэгчид орлож байгаа. Тэр дундаа  эдийн засаг хямарсан энэ үед Сангийн  сайдгүйгээр  засгийн  ажил үргэлжилж байна.

 

Засгийн газар төсвийг зайлшгүй тодотгох шаардлагатай гэдгээ мэдэгдсэн. Уг нь ч төсвийг дөнгөж батлагдсаны дараа  таналт хийж, тодотгосон. Гэхдээ энэ оны төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарчээ. Импорт эрс буурснаас гааль дээр орлогын тасалдалт өндөр байгаа гэнэ.  Харин худалдааны бланс эерэг гарчээ.  Нэг талаас энэ нь экспорт нь импортоосоо давчихсан сайн талтай.  Гэхдээ эдийн засаг тэлэх бус  бүхэлдээ агшиж байгаа нь юун сайн байх билээ. Учир нь манай  эдийн засаг импорт дээр суурилчихсан байдаг учраас агшилт ийн хурдтай явагджээ.  

 

Төсвийн орлого юунаас бүрддэг вэ? 2008 оноос хойш Монгол Улсын нэгдсэн төсвийн 90 орчим хувь нь татварын орлого бүрдүүлжээ. Үүнд дотор импортын бараанд ногдуулдаг гаалийн,  НӨАТ, онцгой татварууд эзэлжээ.  Импортоор орж ирж байгаа барааны гаалийн болон НӨАТ-ын орлого нь нэгдсэн төсвийн 25 орчим  хувийг эзэлдэг байна. Энэ нь төсвийн орлогынх нь 4 төгрөг тутмын нэг нь импортын бараанаас хамаарч байна гэсэн үг. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогоос  улсын нэгдсэн төсөв хамаарчээ. Тиймээс гадаад валютын орлого хумигдсанаас эдийн засагт агшсан хэрэг.   Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн  татварын өр хүлээгдэж байгаа гэсэн. Шууд хөрөнгө оруулалт өсөлтэй үед эдийн засагч өсөлттэй гарч, энэ хэрээр төсвийн зарцуулалт ч нөгөө талдаа тэлж байсан байна.  Төсвийн зарцуулалт төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийнхэн, тусламж, төрийн төрөл бүрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтад чиглэдэг. 

 

Төсөв хүндхэн байгаа гэж Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлсэн. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн төсөв  хүндэрсэн гэдэг нь эдийн засаг хямарсан гэдэгтэй агаар нэгэн дуулдана.   Эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт урсан орж ирж байсан  сайн цагт   Сангийн сайдын тамга атгаж, “Оюутолгой”-н гэрээнд гарын үсэг зуралцан, “2013 он л гарах юм бол манай улсад эерэг эдийн засгийн илүүдэл бий болно”  хэмээн нийгмийг уяртал ярьж байж билээ, энэ эрхэм. Гэтэл юун эдийн засаг илүүрхэх, хүндэрч, хямрал  2013 оноос эхэлснийг хэн бүхэн мэднэ.

 

 Харин эдүгээ Засгийн газрын танхимын бүрэлдэхүүн дутуу үед зарим сайдыг орлон, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр давхар ажиллаж байгаа нь хувь заяаны тохиол гэхээсээ хуваарилалт нь шог томилогоо.

 

Засгийн газар ирэх намрын чуулганаар энэ оны төсвийг тодотгох, ирэх оны төсвийг батлахаар хэлэлцэнэ. Хэдийгээр Засгийн газраас  үргүй зарцуулалтыг танаж, хасан төсвийн төслөө боловсруулаад ороод ирдэг ч түшээд өөр өөрсдийн сонгогдсон тойрог, орон нутагтаа сургууль, цэцэрлэг барих, ядахдаа л засварын мөнгө ахиухан тусгуулах  гээд  зарчмын зөрүүтэй, горимын санал хураалгахаар урт жагсаалт нэмчихнэ. Тиймээс л  төсвийг танаад танаад танагдалгүй, нэмэгдээд ороод ирчихдэг.

 

Шинээр томилогдох Сангийн сайдад ирэх оны төсөв хэрхэн батлагдах нь бараг л падлийгүй. Учир нь тэрбээр намынхаа даалгавраар томилогдох хүн. Тэр дундаа сонгуулийн зардлыг зохицуулах том үүрэг хүлээсэн, завсарын сайд.  Шинэээр томилогдох сайд, тэр дундаа Сангийн сайдад ирэх оны төсөв батлагдсаны дараагаар тодотгол, нэмэлт хийх шаардлагатай гэж толгойгоо гашилгах ч завгүй парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно.  Тиймээс энэ парламент бүрэн эрхийн отгон чуулганаар ирэх оны төсвийг гадаадын хөрөнгө оруулалтад суурилсан, ирээдүйгээс орж ирэх валютыг урсгалаар бус бодит эдийн засгийнхаа хүрээнд төсөөлж үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэн батлаасай.

 

Цаашлаад агшсан эдийн засгаа тэлэх дунд хугацааны бодлого нь баялаг бүтээгчдээ дэмжиж, дотооддоо  ажлын байр тогтвортой нэмэгдүүлэх дунд хугацааны зорилт тавьсанаар төсвийн орлого ч тогтвортой байна гэж эдийн засагчид үзэж байна лээ. Алийн болгон сонгуулийн мөчлөгөөр хэмжигддэг, сонгуулийн төсвөөр эдийн засгаа хэмжих билээ. 

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
лувсанпэрэнлэй:
энэ тэнгүүдийн оронд Халимагаас ганц Ильемжиновыг урьж авчраад Монголоо хөгжүүлье ээ түүнд тавхан жил л хэрэгтэй ердөө гуравхан сая Монголчууд шүү дээ ямар нэг тэр бум хужаа биш
2015-09-04
Зочин:
shathuunii une hamaataig togtoodog
2015-09-03
Зочин:
АЛТАНХУЯГ ОЮУ ТОЛГОЙГ ОВОО ТОРГООЖ БАЙСАН ЮМСАН. УНАГАЖ АВААД БАЯРЦОГТЫН НАЙЗ НЬ ТҮРГЭН ШИГ БҮГДИЙГ НЬ ӨГӨХӨӨР БОЛЖ БАЙХ ШИВ. ОЙРЫН ҮЕД 20 нь байгаа ИЛ УУРХАЙГАА Л УХАЖ БАЙМААР ЮМ. БАЯРЦОГТЫГ БАЙГАА ДЭЭР НЬ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА АШИГЛАХ ДАЛД УУРХАЙГАА БАТЛУУЛААД АВАХЫГ БОДОЖ ДЭЭ. ТЭД НАР ДАХИН ГАРЧ ИРЭХГҮЙГ НЬ МЭДЭЭД БАЙГАА ДЭЭР НЬ НАЙДВАРТАЙ ХИЙХИЙГ БОДОЖ БАЙНА. УЛС ОРНЫГ АФРИКИЙН ЗАМААР ОРУУЛСАН ГУЙЛАГЧИН ХЭЖ ДАЛД ОРООСОЙ
2015-09-03
Шооч:
Энхлээн нэг юм асууя. Шинээр гэж бичихэд чинь 5 э бичдэггүй билүү??? Чи 3-ханг бичсэн байна. Наад бичвэр шиг юмаа өөрөө уншиж үзсэн үү??? Утгын болон дүрмийн алдаанаас их юм алга
2015-09-03