Бээжин: Ялалтын парад эхэллээ
2015-09-03

 

Бээжин хотноо Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад албан ёсоор эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Энэхүү ялалтын парадыг үзэхээр дэлхийн 33 орны төрийн тэргүүн Бээжин хотноо хүрэлцэн ирсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Бээжин хотноо эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүрэлцэн бол парад эхлэхээс 30 минутын өмнө  Египетийн Ерөнхийлөгч Абади Фаттах аль Сиси ирсэн тухай “www.shanghaidaily.com” мэдээлжээ.

 

Парадын үеэр Бээжин хотыг 20 мянга гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалах билээ.

 

Ялалтын парадад 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцох юм. Мөн 17 орны цэрэг ёслолын жагсаалд оролцоно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochinЗочи:
edniih yponiig ylsan yum uu hudalaa yriad l tom uls bij ichmeer
2018-04-10