Бээжингийн “День Победы”
2015-09-03

 

 

Бээжингийн парад Дэлхийн хоёрдугаар дайн ялалтын баярын оргил хэсэг нь болно гэж дэлхийн олон тэрбум үзэгчид Хятадын төв телевизийг сонгон үзэж сууна. Япончууд бууж өгөх гэрээнд 1945 оны есдүгээр сарын 2-нд гарын үсэг зурсан ч Хятадууд есдүгээр сарын 3 гэж үздэг. Энэ өдөр Бээжин дэлхийн анхаарлын  төвд ялагчийн сүр хүч харуулахын цаана давхар олон өгөгдөл мөн дипломат зорилго тавьсан байгаа нь тодорхой.

Хятадын хувьд дэлхийн 2-р дайны ялалтын гол индэрт зогсолгүй 20-р зууны сүүлийн өнгөрөөсөн гэхэд болно.  Харин тусламж авч чөлөөлөгдсөн орны эгнээнд зосдог байсан. Бээжин өнөөдрийн энэ парад арга хэмжээгээр тэд ялалт байгуулсан гол орнуудын нэг гэж харуулахыг хүсч байгаа нь  илэрхий. Мөн дайны дарамт дарангуйллаас ард түмнээ чирж гарсан хүчин бол Коммуннист нам гэдгийг ард түмэндээ сануулж бахархуулах нь баярын ард байх нэг зорилго биз.

 

Дайны үед Хятадын холбоотон байсан зарим улсын тэргүүнүүд ёслолын арга хэмжээнд ирэхээс татгалзав. Умард Солонгосын лидер байлдах дуртай Ким Чен Ун ч энэ баярын арга хэмжээнд оролцохгүй нь гэснийг дэлхий нийт сонин болгон ярилаа. Ийнхүү өвөө нь партизаны армийн толгойлогч явсан Ким Чен Ун баярт оролцохоос татгалзсан бол эцэг нь хоёрдугаар дайнд Японы эзэн хааны армид хүчин зүтгэж байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хын Хэ энэ баярт оролцож байна.

 

Харин чөлөөлөх дайны нэг холбоотон болж явсан Монголчууд бид энэ баярт зүй ёсоор уригдсан.

 

1945 оноос Берлиний ханыг дагаж баруун Европ бүхэлдээ шахуу ЗХУ буюу тоталитар дэглэмийн нөлөөнд орох хөшигний тор татагдсан байсан. Манай Монгол ч мөн адил энэ хөшигний сүүдэрт ойрхон байлаа. Гэхдээ энэ дайны төгсгөлөөс хонжоо гаргаж тусгаар тогтнолоо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн нь маршал Х.Чойбалсан байсан.

 

Москвад болсон ялалтын баярын дараахан маршал Х.Чойбалсанг дуудагджээ. Сартваах Сталин нөхөр Х.Чойбалсанд дайн хараахан дуусаагүй, одоо дайны утаа уугиулсаар байгаа Японы импералист хүчнийг дуусгах цаг болсныг сануулж, энэ талаар ямар байр суурьтай байгааг нь асуусан байдаг. Хариуд нь маршал энэ саналыг дэмжиж буйгаа хэлээд Монголын арми энэ дайнд нэгдэн оролцож Хятадыг чөлөөлөх интернационалч үүргээ биелүүлэх болно гэдгээ хэлжээ. Харин энэ бүхний төгсгөлд БНМАУ-ын тусгаар тогнолыг   Хятад болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлж дэмжихийг хүссэн байдаг. 

 

Сталин энэ хүсэлтийг анхаарч үзэхээ амласан.  Ингээд  1945 оны наймдугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлахад БНМАУ нь Зөвлөлт Засгийн газрын мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлж, Зөвлөлт Монголын харилцан туслалцах гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, өөрийн орны аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс наймдугаар сарын 10-нд Японд дайн зарлажээ.

.

Монголын арми энэ дайнд өөрийн гэсэн үүрэгтэй оролцож манай ардын арми ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрчээ. Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцож тусгаар тогнолоо баталгаажуулах гадаад нөхцөлөө хангаж чадсан. Япон бууж өгсний дараа Сталин амалсан ёсоороо Хятадын талд  шахалт үзүүлж хэрвээ монголчууд өөрсдөө  бие даасан улс болохоо баталбал бид татгалзахгүй гэсэн үгийг хэлүүлсэн. Энэ бүхний эцэст бүх нийтийн санал асуулгаар монголчууд 100 хувь саналаа өгч алдарт Эрхий хуруугаар баталгаажсан тусгаар тогнол бидэнд ирсэн билээ.

 

Тэгэхээр дэлхийн II дайны төгсгөл Хятадыг чөлөөлөх дайн нь Монголчуудын бидний хувьд тусгаар тогтнолын үнэ цэнэтэй ялалт байсан.

 

Тухайн үеийн улс орны жолоодогчид энэ дайны туршид хоёр хөршийн дунд байх өвөрмөц онцлогоо давуу тал болгож чадсанаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан. Ийм мэдрэмжтэй ухаалаг уламжлалт дипломат алхам өнөөдөр шинэ зуунд юу юунаас чухал байгааг энд хэлэхэд илүүдэхгүй.   

 

Хойд хөршийнхөө улаан талбайд ялалтын туг доор жагссан Монголын төлөөлөл өнөөдөр урд хөршийнхөө төв талбайд чөлөөлөх дайнд оролцож ялалт авчирсан холбоотны эгнээнд зогсож байна. Энэ бол ахмадуудын амь насаа өргөн байж 20-р зууны түүхэнд бичиж үлдээсэн бидний бахархал мөн шүү.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/ 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол цэргүүдийнхээ зургыг нь ч болсон тавьчихгүй дээ.
2015-09-04
Зочин:
1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Хятадын нэг муж гэж Бадамдорж шанзав Богд хаан хоёр хүлээн зөвшөөрсөн, хэдийгээр энэ нь Орос ба Хятадын асар их шахалтан дор хийгдсэн боловч ямар ч байсан манайхан нарын үсэг зурчихсан гэрээ юм шүү
2015-09-04
Мөнхжаргал:
Бид өөрийн День победы - тэй болмоор юм. Ялангуяа энэ өдрийг Ялалтын баяр болгочих хэрэгтэй.
2015-09-04
Мөнхжаргал:
үүнийг
2015-09-04
Мөнхжаргал:
1949 онд Коммунист Хятад байгуулагдсан үүниг зарим нь тусгаар тогтноосн гэж буруу ойлгодог.Тэд 1949 онд бидэнтэй дипломат харилцаа тогтоосныг Хятад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэж буруу ойлгодог. Түүнээс гурван жилийн өмнө 1946 оны 1 сарын 5 - нд 1945 оны 10 сарын 20 - нд болсон Бүх ард түмний санал хураалтын үр дүнд Монголыг хүлээн зөвшөөрч, 2 сарын 12 - н дипломат харилцаа тогтоосон юм.
2015-09-04
Мөнхжаргал:
Хятадууд эрийн сайндаа ялчихсан мэт аяглаж буй нь таалагдсангүй. Хятадын ард түмэн. Японыг ялсны 70 жилийн ой ч гэх шиг. Тэдний нутагт Зөвлөлт - Монгол ялалт байгуулаа биз дээ. Үндсэндээ Зөвлөлт.
2015-09-04
цэрэг:
манайхан яаггад гар хоосон жагсаж байгаа юм бол? зэвсэггүй
2015-09-03
зочин:
монголчуудаа ардчилал, хүний эрх ярьсаар л байна уу, одоо газар бууж юм бүтээе
2015-09-03
Zochin:
Tusgaar uls bgaagyi gj bicheegyi bna. Gagtshuu hursh zergeldee uls bolon busad ulsuudaar huleen zuvshuuruuleh shaardlag bsaniig bichsen busuu
2015-09-03
Зочин:
Suuliin 2 huniig ih demjij bn aa
2015-09-03
Монгол үндэстэн хүн үүссэн цаг үеэс энэ газар шор:
тоо мэддэггүй юм уу тусгаар тогтносон оноороо Монгол улс 1945 он, Хятад улс 1949 он. харин хэний эрхшээлд байснаараа бол Монгол, Хятад 2-уулаа Манж чин улсын мэдэлд байлаа. түүх гуйвуулахгүй шүү. хятад 5000 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө дэлхийд сурталчилдаг тэгвэл Монгол үндэстэн бас байж л байсан. ер нь харийн соёл, зан заншил, түүхийг хэт унших таашаан дагах нь өөрийн улсыг дорд үзэн басамжилж байгаатай адил. уулын бугыг хараад унасан бухаа мартдагийн үлгэр болно шүү.
2015-09-03
Зочин:
Баярхүү тоймч оо яагаад хятадаас тусгаар тогтносон гэж? Манж Чин улсаас тусгаар тогтносон юм биш үү. Хятад улс чинь тэрэндээ хүрвэл 1949 оны 10 сард _ Монгол Улсаас хэдэн жилийн дараа тусгаар тогтнолоо зарласан шүүдээ. Та нар тоймч байж албаар ийм мэдээлэл олон нийтэд өгдөггүй биздээ. Бидний үе өнгөрсөний дараа залуу үед МОНГОЛ УЛС ХЯТАДЫН ХАРЬЯАНД БАЙСАН гэх ухамсар та мэтийн ухамсаргүй мэдлэггүй хүмүүсээс болж суух юм байна л даа. Миний бодлоор бид Манж Чин гүрний эрхшээлд одоогийн БНХАУ -ын хамт байсан. Монгол СССР- ийн тусламжтайгаар эхэлж эрх чөлөөгөө дахин зарласан. Энэ бол тусгаар тогтнолоо биш шүү. Учир нь Монгол тусгаар улс байсан , зөвхөн вассаль байсан . Дараа нь БНХАУ тусгаар тогтнолоо зарласан юм шүү.
2015-09-03
Зочин:
1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Хятадын нэг муж гэж Бадамдорж шанзав Богд хаан хоёр хүлээн зөвшөөрсөн, хэдийгээр энэ нь Орос ба Хятадын асар их шахалтан дор хийгдсэн боловч ямар ч байсан манайхан нарын үсэг зурчихсан гэрээ юм шүү
Хятадууд уу:
ХЯтадууд дэлхийн 2-р дайныг ялсан хэрэг үү?? хйи хихихихихиихихихи түүх бас гууль боллоо
2015-09-03