Ойн түймрийг унтраах аврах бүлэг ОХУ-ыг зорилоо
2015-09-03

Гэрэл зургуудыг MPA.MN

 

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийн тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврах бүлгийг ОХУ руу илгээлээ.

 

 

Аврагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар оролцож, аврагчдад хандан, түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ өөрсдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг онцгойлон анхааруулав. Мөн бие бүрэлдэхүүн сахилга батыг сайтар сахиж, үүргээ нэр төртэй биелүүлэн ирэхийг үүрэг болголоо.

 

 

ОХУ-ыг зорьж буй Монголын аврагчдын хувьд 2011 онд Япон улсад болсон цунамийн гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан туршлагатай юм. ОБЕГ-ын Аврах тусгай анги, Авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 аврагчаас бүрдэж байна. Тус багийг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаар десантын 2 дугаар бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн ахалж байгаа юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Аврагчдын энэ баг хамгийн сүүлд  өнгөрсөн хавар зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод ажилласан юм.

 

 

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Б.Хүлэг

           

           

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За болж үз онцгойгийн дуракууд. Армийн буянд явж байгаагаа их юманд бод. Наадуул чинь очоод онигоо болно. НҮБ-ын ажиллагаанд оролцсон алба хаагчид нь хөгөө хөлдөө чирч ирдэг биз дээ зайлуул гэж
2015-09-03
Зочин:
За болж үз онцгойгийн дуракууд. Армийн буянд явж байгаагаа их юманд бод. Наадуул чинь очоод онигоо болно. НҮБ-ын ажиллагаанд оролцсон алба хаагчид нь хөгөө хөлдөө чирч ирдэг биз дээ зайлуул гэж
2015-09-03