Согтуу жолоочийн тоо гурав дахин буурчээ
2015-09-03

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг журамлан, болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Есдүгээр сарын 1-ээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө цагдаагийн алба хаагчид хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80-100 гаруй жолоочийг илрүүлдэг байсан. 

 

Шинэ хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатаж өгсөн билээ. Уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 384.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасна"гэж заасан.

 

Б.Хүлэг

'

Shuud.mn
Сонин хачин