Малайзад хөлөг онгоц осолджээ
2015-09-03

 

Малайзын Селангор мужийн Сабак Бернам дүүргийн ойролцоо 100 гаруй хүн тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус хөлөг орон нутгийн цагаар 10.00 цагт осолдсон бөгөөд Малайзын аврах алба ослын газар очоод буйг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж  эхэлжээ.

 

“AFP” агентлаг  Малайзад осолдсон хөлгийн улмаас 13 хүн амиа алдсан” гэж мэдээлсэн байна.

 

Аврах алба эхний ээлжинд 20 гаруй хүнийг аварч, анхан шатны тусламж үзүүлжээ.  Малайзын аврах албаны дарга Мухамед Алиас Хамдан Осолдсон хөлөг дээр Малайзчууд эсвэл жуулчид, цагаачид зорчиж явсан эсэхийг сайн мэдэхгүй байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bolj haltar sarmagchinguud
2015-09-04
Zorro:
Tenger zayat MGLchuudtai terseldvel tegdeg yum shyy dee tulugnuud minee
2015-09-03