МАН, АН-ын хамтран ажиллах гэрээ бүрэн эхээрээ..
2012-01-05

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн мэдэгдэл "унтаа" улстөрийг сэрээлээ. Угтаа бол сонгуулиас өмнөх саруудад улстөр бужигнадаг нь тогтсон үзэгдэл. Гэсэн ч МАН-ын дарга  С.Батболд АН-ын даргын мэдэгдэлд харамсаж буйгаа илэрхийлээд “...Бид хамтарсан Засгийн газар байгуулахдаа улстөрийн шийдвэр гаргасан. Хамтарсан Засгийн газрын гэрээнд хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа орох ч хөгжлийн төлөө хөтөлбөрүүд дээр хамтарч явна гэсэн байгаа. Мөн сонгуулийн дараа дараагийн парламент бүрдтэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой. Хоёр нам зөвшилцөж, байж хамтарсан Засгийн газраас гарна гэж заасан байгаа”  хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр хоёр нам нэг хөнжилд орохын тулд ямар гэрээг үзэглэснийг бүрэн эхээр нь хүргэе.

МАХН /тухайн үеийн нэрээр/, АН-ын хамтран ажиллах гэрээ

Нэгдүгээр зүйл. Ерөнхий үндэслэл

Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байр буй болгох нөхцөлийг бүрдүүлэх, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавхи бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах зорилгоор МАХН, АН 2008-2012 онуудад хамтран ажиллахаар тохиролцож энэхүү ГЭРЭЭГ байгуулав.

Ашигт малтмалын нөөц баялагтаа тулгуурлан улс орноо хурдацтай хөгжүүлэх эдийн засгийн бодит боломжийг ашиглах, хоёр намын УИХ-ын 2008 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү эрхэм зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардынхаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо ХХI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголт хийж байна.

Хоёрдугаар зүйл. Гэрээний хугацаа

Энэхүү гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл хүчинтэй байна.

Гуравдугаар зүйл. Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт

МАХН, АН хамтран Засгийн газрыг байгуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн дараах бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

1. Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулах:

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш тооны ажлын байр буй болгоно.

Өрхийн сарын дундаж орлогыг 1.000.000-аас доошгүй төгрөгт хүргэнэ.

Үнэ ханшны өсөлтийг тухай бүр тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө.

Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.

Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500,0 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно.

Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна.

Үнийн өсөлтөөс орлого багатай иргэдээ хамгаалах бодлого явуулж, тэдэнд хүнсний болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үзүүлнэ.

2. Монгол хүн эрүүл орчинд амьдарч, аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх:

Үндэсний үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болно.

Мал сүргийг эрүүлжүүлж, хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааг тогтоох лабораторийн баазыг нийслэл, аймгийн төв, хилийн боомтуудад буй болгоно.

Хүнс, ХАА-н салбарт орчин үеийн шинэ дэвшилт технологи нэвтрүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог болно.

Нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах ба байгалийн хийг хэрэглэх, гибрид болон бүрэн шаталттай түлш хэрэглэдэг автомашины ашиглалтыг урамшуулах, шөнийн эрчим хүчний илүүдэл эх үүсвэрийг зохистой ашиглах, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, зам дагуу хөгжлийн бүс байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг арга замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгана.

Алтны шороон болон бага нөөцтэй орд газар ашиглахыг, мөн ойн сав, усны хагалбар газарт буюу байгаль орчинд халтай технологи хэрэглэж ашигт малтмал олборлохыг хориглоно.

3. Эрүүл, оюуны өндөр чадвартай монгол хүнийг хөгжүүлэх:

Эрүүл мэндийн тогтолцоонд “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” гэсэн шинэ менежментийг нэвтрүүлнэ.

Монгол хүн эрүүл мэндээ дотооддоо оношлуулж өвчнөө эмчлүүлэхүйц орчин үеийн шинжлэх ухааны ололт, технологи бүхий оношлогоо, эмчилгээний чадавхийг бүрдүүлнэ.

Иргэн бүрт жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.

Богино хугацаанд нутгийн аль ч хэсэгт хүрч үйлчлэх “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулж ажиллуулна.

Нийтийн биеийн тамир, спортыг боловсролын хөтөлбөрт тусган хөгжүүлж, аймаг, дүүрэг бүрийг Усан бассейн- спортын цогцолбортой болгоно.

Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж, багш бүрийг зөөврийн компьютертой болгоно. Ахлах сургуулийн сурагчид тодорхой мэргэжлээр сонгон суралцах, англи хэл, компьютер эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.

Их сургуулийг хотхоноор хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, их, дээд сургуулиуд нэгдэх, чиглэлээ өөрчлөх, олон улсын түвшинд хүрэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Улс оронд нэн шаардлагатай инженер технологи, байгалийн шинжлэл, багшийн мэргэжилтний хэрэгцээг тооцож, эдгээр мэргэжлээр суралцах суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлэх, амжилттай суралцаж буй оюутныг дэмжих зорилгоор төрийн сангийн тогтолцоог шинэчилж, гадаад оронд сургах оюутны тоог 3 дахин нэмэгдүүлнэ.

Шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны чиглэлийг улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн тогтоож, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, технологи болгон шилжүүлэх инновацийн тогтолцоог төлөвшүүлнэ.

Мэргэжлийн боловсрол олголт, хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэгдсэн зохион байгуулалт буй болгож, суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.

Багш, эмч нарт зориулсан улсын хэмжээний онлайн сүлжээг байгуулж, зайн сургалт, оношлогоо, эмчилгээний бүх хэлбэрийг өргөн ашиглана.

Үндэсний ухамсар, бахархлыг эрхэмлэн, Монгол Улсын түүх судлал, сурталчилгааг цогцоор хөгжүүлнэ.

4. Шинэ зууны хөдөөгийн хөгжлийг дэмжих:

Малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах, эрчимжсэн аж ахуй байгуулах зэргээр МАА-н хөгжлийг дэмжинэ.

Экологийн тэнцлийг хангах шинэ менежмент нэвтрүүлж, цөлжилт ихтэй бүсийг ургамалжуулж, ойжуулах, усан сан байгуулах, баг бүрт худаг гаргах зэргээр усжуулах, бэлчээрийг сайжруулах цогц арга хэмжээ авна.

Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах, гол нэрийн бараагаа шууд худалдан авах биржийн сүлжээ байгуулна.

Хөдөөд жишиг сум, баг, аж ахуй хөгжүүлэх орон нутгийн санаачилгыг бүх талаар дэмжинэ.

Сум бүрт 50 сая-аас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Сум хөгжүүлэх сан” буй болгож ашиглана.

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно.

Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай, эрүүл мэндийн даатгалтай болгоно.

Малчид гар утас ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Малчдыг МАА-н орлогын албан татвараас чөлөөлнө.

5. Хүн ард, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх:

Уул уурхайн салбарын бодлогыг шинэчлэн тодорхойлж, Ашигт малтмалын хуулийг өөрчлөнө.

Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Стратегийн болон томоохон орд газруудаас олсон орлогоос 1.5 сая-аас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол Улсын иргэн бүрт хүртээнэ.

6. ХХI зууны шинэ үйлдвэржилтийг эрчимтэй хөгжүүлэх:

Боловсруулах үйлдвэрийн Монгол брэндийг буй болгож, ноолуур, арьс ширийг 100 хувь хагас болон эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах зорилт тавьж ажиллана.

Уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн, импорт орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ.

Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлнэ.

Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгааг хийж, бэлтгэлийг хангана.

Бизнес эрхлэх орчныг бүх талаар сайжруулж, өндөр технологи бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.

Аймаг, сумдын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл-технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, лизингээр ашиглуулах, зээлээр хувьчлах замаар орон нутгийн загвар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

7. Орон нутаг, иргэн бүрт хүртээмжтэй дэд бүтэц буй болгох:

Олон улсын нисэх онгоцны буудал, говийн өмнөд хэсгийн төмөр зам, ус, цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн бүсийн төмөр зам зэрэг мега-төслүүдийг эхлүүлнэ.

Алтанбулаг-Замын Үүдийг холбосон төмөр замын хоёр дахь шугам тавих ажлыг эхэлнэ.

Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг болон Ярант-Ховд-Өлгий- Улаанбайшинтыг холбосон хатуу хучилттай зам тавьж, Азийн авто замын сүлжээнд холбоно.

Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно.

Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгойн чиглэлийн хатуу хучилттай зам барьж эхэлнэ.

Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн авто замыг шинэчлэн засварлаж, гүүрэн болон нүхэн гарц барина.

Нийслэл Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Нийслэлд дулааны болон эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна.

Монгол Улсын өрх айл бүрийг эрчим хүчээр хангана.

Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд байгуулж, говийн бүсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж, илүүдлийг экспортлоно.

Аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтцийг сайжруулж, жилд 1 сая-аас доошгүй жуулчин хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ.

8. Шударга, ёс зүйтэй, хариуцлагатай төрийг төлөвшүүлэх:

Бүх шатны сонгуулийн хуулийг шинэчилж боловсронгуй болгоно.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг батлан мөрдүүлнэ.

Иргэний болон эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлүүдийн нэгдмэл байдлыг хангаж, төр иргэнийг холбосон бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлнэ.

Төрийн албан дахь хүнд суртал, авлигыг арилгах зорилгоор төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдээс тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл авах эрх чөлөөг хангана.

Эрх зүйн шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлж, хохирогчийн эрхийн хамгаалалтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлдэг байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэн, төр засгийн байгууллагаас тэднийг дэмжих, харилцах бүх талын түншлэлийг хөгжүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, орон нутгийн удирдлагын болон эдийн засгийн бие даасан байдлыг хангана. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд өөрчлөлт оруулж, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөтгөнө.

Нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын улсын үзлэг явуулж, лиценз, зөвшөөрлийн системийг цэгцлэн, төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг улсад худалдан авах тухай хуулийг шинэчлэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих, хохирлыг барагдуулах шинэ тогтолцоонд шилжинэ.

9. Улс орны хөгжилд нөлөөлөх олон улсын таатай орчныг бүрдүүлэх:

Нээлттэй олон тулгуурт улс төр, эдийн засгийн дипломат гадаад бодлого хэрэгжүүлж, өөрийн улс дахь гадаад орнуудын бодит сонирхлын зохист тэнцвэрийг хангана.

НҮБ, олон улсын байгууллагаас авах дэмжлэгийг эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг хангах тодорхой зорилтуудад чиглүүлнэ.

Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

 

Дөрөвдүгээр зүйл. Хамтын ажиллагааны зарчим.

 

УИХ-ын хүрээнд:

1.1. Энэхүү гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас гаргах зарчмын шийдвэрийг гэрээнд оролцогч талуудын УИХ дахь бүлгүүд зөвшилцлийн дагуу гаргана.

1.2. Гэрээнд заасан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллуулна.

1.3. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх, шийдвэрлэх үед олонх нь хүсэл зорилгоо тулгахгүй, цөөнх нь хурал хаяхгүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний завсарлага авахгүй байхыг намын бүлгүүд эрхэмлэнэ.

1.4. УИХ-ын байнгын хорооны даргын 4-ийг МАХН, 3-ыг АН, дэд хорооны даргын 5-ыг МАХН, 3-ыг АН-аас нэр дэвшүүлнэ.

2. Засгийн газрын хүрээнд:

2.1. МАХН, АН-ын сонгуульд оролцсон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлуулж хамтран ажиллана.

2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүний болон дэд сайдын 60 хувийг МАХН, 40 хувийг АН-аас бүрдүүлнэ.

2.3. Хуульд заасан үндэслэлээр Засгийн газар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд шинэ Засгийн газрыг энэхүү гэрээнд заасан зарчим, нөхцөлийг үндэслэн хамтарч байгуулна.

3. Намуудын хүрээнд:

3.1. Хамтын ажиллагааны хүрээний зарчмын зөрүүтэй асуудлыг зөвшилцөх зорилгоор Зөвлөлдөх хороог байгуулна. Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын бүлгийг төлөөлж 3, Засгийн газрыг төлөөлж 3, нийт 8 хүн нэг талаас оролцоно.

3.2. Зөвлөлдөх хороо нь Үндсэн хууль, бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

3.3. Зөвлөлдөх хороо өөрийн ажиллах журмыг баталж мөрдөнө.

Тавдугаар зүйл. Бусад

5.1. Энэхүү гэрээг МАХН-ын Удирдах Зөвлөл, АН-ын Гүйцэтгэх Зөвлөл дэмжиж баталснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг өөрчлөх буюу цуцлах саналыг МАХН-ын Удирдах Зөвлөл, АН-ын Гүйцэтгэх Зөвлөл тус тус дэмжсэн тохиолдолд авч хэлэлцэнэ.

5.2. Орон нутгийн хурлын 2008 оны болон Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН, АН дангаараа оролцох бөгөөд сонгуулийн үр дүн нь энэхүү гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

5.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

МАХН-ЫГ ТӨЛӨӨЛЖ: АН-ЫГ ТӨЛӨӨЛЖ:

Ажлын хэсгийн гишүүн , Ажлын хэсгийн гишүүн,

УИХ-ын гишүүн: УИХ-ын гишүүн:

Сү.БАТБОЛД Н.БАТБАЯР

Г.ЗАНДАНШАТАР Х.БАТТУЛГА

Д,ЛҮНДЭЭЖАНЦАН Ц.БАЯРСАЙХАН

Э.МӨНХ-ОЧИР Ч.САЙХАНБИЛЭГ

Ц.НЯМДОРЖ Ц.СЭДВААНЧИГ

 

2008 оны 9 сарын 12

 

Shuud.mn
Сонин хачин
2000 onoos tumniig khoosruulj, turiig khyamruulsan nam bol KHU nam sh dee.
2012-07-04
ZOCHIN:
ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА ЭНХБАЯР БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛYYЛЭХ ИНСТИТУТЫН ЗАХИРЛААР ТОМИЛОГДОХООР ГYЙЖ БАЙНА ГЭНЭЭ ЭНЭ ИНСТИТУТЫН ЗАХИРЛААР ЯДАЖ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖЛЫН ДЄРТЭЙ, ХYНД БАГШИЛЖ YЗСЭН ХYНИЙГ ТОМИЛОХ НЬ ЗYЙТЭЙ БИЗ ЭЭ ГЭТЭЛ ЭНЭ НЄХЄР БОЛ ХYНИЙ МЭРГЭЖЛИЙГ ДЭЭШЛYYЛЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ ЄЄРИЙНХЄЄ МЭРГЭЖЛИЙГ Ч ЭЗЭМШЭЭГYЙ ХYН ШYY ДЭЭ МАН -ЫНХАН ИНГЭЖ Л АРД ТYМЭН БАГШ НАРААР Л ТОГЛОЖ БАЙНА ДАА.... БАГШ НАРАА ТА БYХЭН ЮУ БОДОЖ БАЙНА ААААААА..................................
2012-02-06
Тайлбарлаж чадах уу?:
Коммунист гэж юу юм бэ? Тайлбарлаж чадах уу?
2012-01-27
Ёо ёо ёо:
Явж ном сур аа Аав чинь чамд дэлхий дөрвөлжин гэж хэллээ гээд дэлхий дөрвөлжин биш л байхгүй юу Тэнэгээ мэддэггүй хүн ямар олон юм бэ хэ хэ хэ
2012-01-27
Ardchilsan nam mandtugai !!!
2012-01-07
An nam bolioooo zaillaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
2012-01-07
АН-ын Хулгайч, Авилгач, Луйварч, Урвагчид та нар ирэх сонгуульд бүү горьд. Тэхийн эврийг тэнгэрт тултал, тэмээний сүүлийг газар шүргэтэл хүлээж байгаад сонгуульд 3 суудал ав. Ирэх сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэрийн жагсаалтаас АН-ын нэр дэвшигчийг дугуйлахгүй, мөн нам сонгох хэсэгт АН-ын нэрийг дугуйлахгүй. Үүнийг монголын сонгуулийн бүх цэгүүдэд хэрэгжүүлэх болно.
2012-01-06
An nam bolioooo zaillaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
teneg ym hiij baihiimaa
2012-01-06
unusan bohod shaltag mundahguiee gej ta nar ene uildlee yu gej tailbarlah gej bnada
2012-01-06
yuch boloogui bhad ardchilsan nam uls torjihoo bolimoor ymaa ene heterch bn aa
2012-01-06
гарах гээд байгаа юм бол гаргаач ээ. үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг юм үхсэндээ айгаад байгаа юм бэ. Эсвэл хамаг булайг чинь дэлгэнэ гээд айгаад байгаа юм уу
2012-01-06
Анх яах гэж нийлсэн юм бэ. хамтдаа эх орноо зөв зүгрүү удирдан чиглүүлнэ гэж л нэгдсэн биздээ одоо нэгийгээ хаяад хар амиа бодох цаг биш л юмсан Ард түмнийхээ итгэлийг алдаж байнашдээ Уг нь АН намийг дэмжиж байсан юмсан Ичмээр ч юм шиг
2012-01-06
odoo neeree ta nar boddoo here algaa mongoliin uls tor hereg alga
2012-01-06
5.2. Орон нутгийн хурлын 2008 оны болон Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН, АН дангаараа оролцох бөгөөд сонгуулийн үр дүн нь энэхүү гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй. zaasan bga biz dee ardchilsan nam tegtel iluu hariutslaga shaardsan nam boloh gj geed bgaag bi oilohgui bn tertei tergui ene gereenees harahad songuulid tusdaa orj bolno gj bhad iim alham hiih shaardlaga bsan gj uu ene ni uneheer hariutslagaas zugtaj bn gj helehees oor arga alga bn daa yagaad 3 jil chimeegui ywchaad odoo genet ingeh bolow. uneheer bolimoor ymaa odoo iim zambaraagui uls tortei uls oron haana bgaa ym we mongol ulsaas oor. iim untgagui bdliig halah tsan ali hedii
2012-01-06
Oyutolgoig l niilj zalgih sgiv dee
2012-01-06
AN aas heg ch huniig dahin buu songooroi humuusee. Bas ardchilsan zasaglaliig 2012 ond songo genee goridovoo. Ta nar zasgiin erh yaj barij yaj bankuudiig dampuuruulj, jinhene turuus tursun terbumtanuudiig yaj turuulsniig chini ard tumen medne
2012-01-06
124.158.76.25 хөгийн коммунист бна
2012-01-06
Тайлбарлаж чадах уу?:
Коммунист гэж юу юм бэ? Тайлбарлаж чадах уу?
121.2.162.153 yag zov demjij bna holsni hvmvvs ih bnaa end
2012-01-05
Ta nar neg zuiliig anhaarmaar um Gants neg hunii setgegdeleer duursen bna shuu dee IP ni 124.158.76.25 Ene huniig anhaarval taarna Holsnii setgegdel bichigch. Ineedtei umaa
2012-01-05
сэтгэгдэл оруулчихаач
2012-01-05
Энэ сайт ч яахав Н.Энхбарын бөгсийг долоож байгаад одоо У. Хүрэлсүхийн бөгсийг долоож байгаа Болдхуягийн сайт.
2012-01-05
ХЭХЭХЭ АЛТАНХУЯГ ТЭРГҮҮТЭЙ АН ҮЙЛДЭЛ НЬ ХАДАМ ТАЛ НЬ ТААЛАГДАХГҮЙ БОЛОХООР ХААЛГЫГ НЬ САВААД ГАРДАГ ХИЙРХҮҮ ХҮҮХЭН ШИГ Л ЮМ БОЛЖ
2012-01-05
хоёр тал гэрэээ хийгээд нэгэнтээ баталчихсан л бол түүнийг заавал дагаж мөрдөх ёстой гэсэн утга түүний цаана агуулагдаж байдаг. дээр ийм олон зүйлтэй гэрээ баталсан гишүүдийнхээ нэртэй байхад одоо юун салах. залуу гэр бүлийн салалт их байна шалтгаан нь энэ тэр гэж ярьж суудаг гишүүд хамтарсан засгийн газрыг байгууллсан хирнээ одоо өөрсдөө салая салая гэх нь инээдэмтэй юм ааа
2012-01-05
Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг болж байх шив энэ АН
2012-01-05
AH NAMIIG demjij bnaa TA nar muusain yumnuud tsaad taliiin haraachee Bayr hvrtel yaj garaal ovdool yavlaa enkhbayr aa yaaj jiilee ugaaasaaa ene site chin ardiin namiin site yum shiv deee .... tsaad taliig har mongolchuudaa ireeduig har tegj bjil hogjin shvv dee BATBOLDIIN TER sandarch yariltslag ogj bgaag n haraad bgaarai.....
2012-01-05
Дээр гэрээнд заасан өчнөөн олон заалтаас хэд нь амьдралд хэрэгжсэн юм болдоо. Хамтарсан засгийн газар байгуулаад хийх ёстой, амласан ажлаа гэрээгээр баталчихаад хэрэгжүүлж дуусаагүй хирнээ юун салах.
2012-01-05
ардчилсан ааш муутай айлын авгай лугаа адил, ардын нам харин тулхтай түшигтэй гэрийн эзэн мэт монголын төрийг хэн барих ёстой гэдгийг цаг хугацаа нь өөрөө харуулаад л өгөх юмдаа
2012-01-05
shudarga vnen bn u mongoliin ireedvi wu bolj huwirch bna AN-iihan ardchilal gedeg nernii tsaan wu bga bol heregjvvlesen bodolgoo hiij chadsan uu haiutslagaas aij zugtddag archilasan nam
2012-01-05
ок
2012-01-05
монголчуудад энэ 2 срөөг хүчний хэн хэн бэ гэдгийг цаг хугацаа замнал бүхэн харуулж байна дөө. ардын нам угаасаа лейдэрүүд юм байна
2012-01-05