Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг эргэн харахыг хүслээ
2015-09-04

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнөхөн цөөнгүй хууль бөөндөж баталсан. Үүнийг нэг нь “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл. Уг тогтоолын төслийг баталсантай холбоотойгоор ХҮН-аас ажлын хэсэг гарган судалгаа хийжээ.

 

Уг судалгааны дүнгээр “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төсөл нь цаашид ямар сөрөг үр дагаварууд учирч болзошгүй гэж дүгнэгдсэн байна. Иймд өнөөдөр тус намаас мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн хуралд Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга С.Боргил, тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичиг Т.Бат-Оргил болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Хурлаар Халх гол эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хууль болон ХҮН-аас гаргасан ажлын хэсэг Дорнод аймгийн Халх Гол сум дээр ажиллаж, судалгааны талаар танилцуулсан юм.

 

Тус намын дарга С.Боргил УИХ-аас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, хуулиуд нийгэмд багагүй маргаан үүсгээд байгааг дуулгаад “УИХ сүүлийн үед цөнө хэдэн улс төрч, олигархи, бизнесийн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг боллоо. Үүнийгээ ээлжит бус чуулганаар баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн хуулиар харууллаа. УИХ-ын гаргасан бас нэгэн хачирхалтай тогтоол нь "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай” гэв.

 

Мөн тэрбээр “Дэлхий дахинд хөгжиж буй буурай орнуудаас өндөр хөгжилтэй орон газар өмчлөх, түрээслэх нэрээр газрыг нь булааж авдаг. Энэ үзэгдлийг олон улсад “Land grabbing буюу Газар булаалт гэдэг. Учир нь өндөр хөгжилтэй орнууд буурай орнуудын төр засгийн удирдлагуудыг худалдан авч, их хэмжээний газарт тариалан эрхлэхийг газар булаалт гэдэг юм. Энэ үзэгдэл Африк тивд нэлээд эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд Конго Улсад гэхэд л бусад хөгжингүй орнууд дөрвөн сая га газрыг газар тариалан эрхлэх нэрийдлээр эзэмшээд байна. Халх голд чөлөөт бүс байгуулж газар тариалан эрхэлбэл 5-10 жилд л 500,000 га үржил шимтэй хөрс цөл газар болох аюултай. Энэ бол өндөр хөгжилтэй орнуудын ядуу буурай оронд явуулдаг бодлого” хэмээн үзэж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлалаа. Тиймээс ХҮН-ын судалгааны дүнгээ УИХ-д өргөн барьж, шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.

 

Дорнод аймгийн Халх гол суманд ажилласан ХҮН намын ажлын ажлын хэсгийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичиг Т.Бат-Оргил ахалж ажилласан байна. Энэ талаараа тэрбээр “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" 75 тоот тогтоолыг батласан. Тиймээс бид тус суманд багагүй хугацаанд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаж ярилцлаа. Гэтэл тэдний дийлэнх нь УИХ-аас гаргасан уг шийдвэрийг эсэргүүцэж байлаа. Мөн эрдэмтэн судлаачын гаргасан судалгаанаас харахад Хөдөө аж ахуйн Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлоготой ямарч уялдаагүй гэдэг нь батлагдсан. Наад зах нь тухайн бүс нутгийн усны асуудлыг огт анхаараагүй байна. Хүнсний урт хугацааны аюулгүй байдал байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөн байна. Уг судалгаатай иргэд та бүхэн ч бат үзэж танилцаарай. Энэ бол ээлжит явцуу улс биш. Үнэхээр том асуудал учир бид бүгдээрээ хариуцлагатай хандах ёстой юм” гэв.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадууд газар тариалан эрхлэхдээ байнга химийн хорт бордоо ашигласаар байгаад өөрсдийнх нь газар дахин ногоо ургахааргүй хог болчихдог юм. Тиймэс одоо манай нутгийн үржил шимт хөрслүү дайрч байна даа.
2015-09-29
Зочин:
Украйн яг ийм замаар маш их газраа алдсан даа
2015-09-29
Зочин:
Ямар ч татваргүй, ямар ч ашиггүй, хэнд найдаж юунд итгэж газар нутагаа зүгээр өгөх гэж байгаа юм бэ?
2015-09-29
Зочин:
Ард иргэдийг наадам гэж хөөрч баярлаж байх үед чимээгүйхэн баталсан байгаамдаа Арчаагүй юмнууд.
2015-09-28
Зочин:
Mongond nudee tagluulchihaad yu batalj baigaagaa uhamsarlah chadvargui bolson humuus ter togtool gd bga yuma ergen harhu...Uhaartal ni unagaaval taarna
2015-09-28
Зочин:
энэ тогтоол баталсан хүмүүсийг Оросууд шиг хогын саванд хийж онигоо болговол таарна. тэд нар ард түмнээ бодохгүй байхад бид яагаад өрөвдөх ёстой гэж
2015-09-28
зочин:
БУрмаа Номтойбаяр бас хумсаа нуусан болорчулуун
2015-09-11
huulch:
migz burmaa tarvagany arsny naimachin z. enhboldyg toroos hooz zailuul
2015-09-05
Зочин:
Хоногийн хоолоо яая гэж байгаа мань мэтэд хамаагүй мэтээр дураараа эх орныг минь зарна гэнээ
2015-09-04
Зочин:
Судалгаа шинжилгээн дээр тулгуурлаагүй ард иргэдийн саналыг сонсоогүй үндэсний аюулгүй байдал байгаль орчин газар нутгаа үгүй хийх ийм тогтоол гаргачихаад монгол хүн гээд яваад юугэхэв
2015-09-04
Зочин:
Монгол улс гоё баяжина гэдэг сэтгэхүйгээр батлаа юу
2015-09-04
Зочин:
ХҮН нам хамгын түрүүнд энэ талаар дугарч бас хамгийн түрүүнд ард иргдэтэй нь уулзаж нөхцөл байдалтай нь танилцсан нь тун сайн хэрэг Өшөө сайн судалж таслан зогсох хэрэгтэй шүү дэмжиж байнаа
2015-09-04
Зочин:
Hun namiihaan ta buheniig demjij baina shu ard tumen ta nariin tald zogsnoo
2015-09-04
Зочин:
Хэн гэгч увайгүй ичих нүүргүй улс төрч энэ тогтоолийг баталсаныг илрүүлж шууд зарлах хэрэгтэй Иймэрхүү юмнуудыг дахиж улс төрд зүглүүлэх ч хэрэггүй
2015-09-04
зочин:
БУрмаа Номтойбаяр бас хумсаа нуусан болорчулуун
Зочин:
Энэ тогтоол Монгол улсад ямар ч үр ашиггүй цэвэр луйварын шинжтэй тогтоол байгаам да.
2015-09-04
Зочин:
МАНыхан нүдэн балай чихэн дүлий дүнкүүрээд суугаад бдаг таарчдээ
2015-09-04
Зочин:
Dornod aimagiig elsen tsol bolgoh uil ajillgaa ehechihsen baihad temtselgui yaahaw. Sain baina HUN namiihaan ta buhniig mash ih demjij baigaa shu uragshaa zaluusaa
2015-09-04
Зочин:
Нутгийн иргэд нь эсэргүүцэж байхад санаа бодлыг нь тусгаж авалгүй зарчихдаг ашиг хонжоо хайсан хэдэн дарга нар ажлаа өгөөд зайлуул таарна.
2015-09-04
Үнэн үг:
Алтанбулаг, Чойр, Цагааннуур, Замын-ҮҮдийн чөлөөт бүс гэж зарлаад арав гаруй жил олон тэрбум төгрөгийн үр ашиггүй зардал гаргаснаас Эдийн засагт ганц төгрөгийн орлого оруулаагүй үлгэр болгочихоод бас халх голд ямар балаг тарьж байна
2015-09-04