320 жолооч дүрэм зөрчжээ
2015-09-04

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэл хотын  гудамж, замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, дугааргүй, техникийн хувьд бүрэн бус, хяналтын үзлэг оношилгоонд хамаарагдаагүй /утаа ихтэй, өнгө үзэмжгүй, албан татвар, агаарын бохирдол, зам ашигласан төлбөр төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалгүй/ тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн гэрийн хаягаар 4626 торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

 

Энэ оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс есдүгээр сарын 3-ны байдлаар хурд хэтрүүлсэн зөрчил 56228, гэрэл дохионы зөрчил 16509, Энхтайваны өргөн чөлөө нэгдүгээр эгнээ 165243 зөрчил илрүүлж торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

 

“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байгааг албаныхан хэлж байна.

 

Ингээд энэ сарын 3-ны өдөр буюу өчигдөр нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн 191, гэрэл дохио зөрчсөн 129 тээврийн хэрэгслийн хэрэгслийн дугаарыг хүргэж байна.


 Гэрэл дохио зөрчсөн тээврийн хэрэгслүүд

 

Хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцосон тээврийн хэрэгслүүд

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЭНЭ МУУСАЙН ЭТГЭЭДҮҮД ДАЙРЧ АЛАХААС СИЙХГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨР ТӨМӨР НУДАРГАА ХАРУУЛАХ ЗҮЙ ЁСНЫ ЮМ. ХАРИН ЭНЭ ХУУЛЬ МААНЬ ГАРАА САЙН БОЛ БАРИА МАЙН ГЭДЭГ БИЗ ДЭЭ ХЭРЭГЖИХ БОЛТГУАЙ
2015-09-05