Гуравдугаар сургууль нээлтээ хийнэ
2015-09-07

08:30 цагт  Гуравдугаар сургууль шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авна. Монголын ууган сургуулиудын нэг Монгол 3-р сургуулийг 2013 онд нурааж, шинээр сургуулийн байр барьж эхэлсэн.Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн сурагчид 4, 14-р сургуулиудад хуваагдан суралцаж байсан юм.
 

9:00 цагт  УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ.Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

10:00 цагт Ядуурлыг бууруулах, бичил бизнесийг дэмжих нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хороодод байгуулсан хадгаламж зээлийн хоршоодтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

 

-Нийслэлийн Өргөө Амаржих газарт 1984-1994 онд төрсөн эх хүүхдийн төрөлтийн түүх гардуулах нээлтийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа болно.Энэ үйл ажиллагааг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

 

11:00 цагт  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНСУ-ын Кинсанбуг хотын ИТХ-ын дарга зочид төлөөлөгчдыг хүлээн авч уулзана.

 

12:00 цагт Монголын Чөлөөт ахмадын холбооны Орон нутаг хариуцсан тэргүүн Х.Амгаланбаатар, "Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгсдийн хүүхэд" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашдаваа нар "40 мянган хүнийг хэлмэгдүүлсэн нам хариуцлагаа хүлээ" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ

 

-МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Монголын Чөлөөт ахмадын холбооны Орон нутаг хариуцсан тэргүүн Х.Амгаланбаатар, "Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгсдийн хүүхэд" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашдаваа нар "40 мянган хүнийг хэлмэгдүүлсэн нам хариуцлагаа хүлээ" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

 

-Барилга Хот Байгуулалтын Яаманд орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож байгаа талаар хэвлэлийн бага хуралтай. 

 

 

Shuud.mn
Сонин хачин