Туялзуур сэлэмний залуучуудын Ази тивийн АШТ өнөөдөр эхэлнэ
2015-09-07

"Ulaanbaatar 2015"туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

 

Энэ тэмцээний хүрээндУлаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөдтус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.

 

Тус тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний 3 төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, 4 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

 

"Ulaanbaatar 2015"туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул нийт ард иргэд, спорт сонирхогч та бүхэн есдүгээр сарын 7-12-ныБуянт-Ухаа спорт цогцолборыг зорин Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчний тулааныг үзэн, Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.

 

Тэмцээний өдрүүд Улсын Драмын Эрдмийн ТеатраасБуянт-Ухаа спорт цогцолборчиглэлд шугамын автобус өглөөний 09.00 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах болно.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин