400 цэргийн алба хаагчийн байр ашиглалтад оржээ
2015-09-07

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр ашиглалтад оржээ. Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтаар баригдсан 400 цэргийн алба хаагчийн байрны нээлтэд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын Ажиллагааны газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нар оролцсон байна.

 

Уг барилгыг БХЯ, ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг бүс нутгийн энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болгох зорилгоор барьсан гэнэ.

 

Цэргийн байр нь ашиглалтад орсноор Монгол Улсад зохион байгууллагддаг олон улсын сургуулиуд болон Энхийг дэмжих ажиллагааны өмнөх бэлтгэлд хамрагдаж буй цэргийн алба хаагч нар цэвэрхэн, дулаахан байранд байрлах боломж бүрдэж буй юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин