Оргосон мафийн толгойлогчийг эмнэлгээс олжээ
2015-09-07

Өнгөрсөн долоодугаар сарын 13-нд Мексикийн хар тамхины бүлэглэлийн нөлөө бүхий босс “Эль-Чапо” хэмээх хочтой Хоакин Гусман “Лоэри Альтиплано” гэх чанга дэглэмтэй хорих ангиас оргосон юм. Гусман “Синалоа” хэмээх хар тамхины томоохон бүлэглэлийн толгойлогч билээ. Тэрбээр нэг тэрбум гаруй долларын хөрөнгөтэй Мексикийн хамгийн баян эрхмүүдийн нэг аж.

 

Түүнийг газар доогуур ухсан 1.5 км урт хонгилоор оргуулсан байна. 1.8 метр өндөр, 7-8 метр өргөн газар доогуурх хонгилд агааржуулагч, гэрэлтүүлэг болон мотоцикл явах зориулалтын замаар тоноглосон байжээ. Тэгвэл Гусман Мексикийн төвд явж байсан хэмээн иргэд цагдаагийн газарт мэдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хүү Жесос Алфредогийн хамтаар “Macuspana” гэх эмнэлгээр үйлчлүүлж байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Мэдээллийн дагуу цагдаагийнхан тус эмнэлгийг шалгаж, хамгаалалтдаа авсан байна. Цагдаагийн газраас “Гусман бидний дэргэд байна” гэж мэдэгджээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гусман, хүүгийнхээ хамтаар авто осолд орсон. Биеийн байдал нь хүнд байгаа” гэжээ.

 

Түүнийг шоронгоос оргосны дараахан Мексикийн хэд хэдэн мужид өргөн хүрээг хамарсан тусгай ажиллагаа явагдаж, Интерполын тусламжтай эрэн сурвалжилж байгаа юм. Засгийн газар Гусмантай холбоотой үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 60 сая песо буюу 4 сая ам.доллар өгөхөө амлаад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хаха:
орчуулагчаа та олоо юу ааахахаххахаха
2015-09-07