Британи дүрвэгсдийг хүлээн авахаар боллоо
2015-09-07

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон 1500 дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн тухай “www.xinhuanet.com” дамжууллаа. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн алан хядах ажиллагаанаас зугтааж, эх орноосоо дүрвэн гарч буй Сири улсын иргэдэд боломж олгохоор болсон хэмээн тэрбээр мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Камерон “Ойролцоогоор 20 мянган дүрвэгч Их Британийн хил дээр гацчихсан байна. Бид эхний ээлжинд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүдэд орогнох эрх олгох болно. Ирэх долоо хоногоос Британи улс дүрвэгсдийг хүлээн авч эхэлнэ. Эхлээд бид аюулгүй байдлын үүднээс судалгаа, мөрдлөгө явуулахаар төлөвлөж байна” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн зургаадугаар сард Камерон ганц ч дүрвэгч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Камерон ийнхүү бодлоо өөрчилсөн шалтгаанаа “Эрэг дээр хэвтэж буй хүүг хараад зүрх минь шаналсан” гэсэн байна. 

 

Герман, Австри өчигдрөөс дүрвэгсдийг хүлээн авч эхэлсэн. Ойролцоогоор 5500 дүрвэгч Европт нэвтэрчээ. Харин Грек улс дотоодын хямрал, эдийн засгийн уналтаас шалтгаалж дүрвэгсдийг хүлээн авах боломжгүй гэдгээ НҮБ-д уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
od:
Yun.sain.medee.baihav.dee.het.gavragchid.guree.huvilgaad.orj.irvel.aimar.ymaa.haraad.baihad.alchuurtai....humuus.evgui.humuus
2015-09-07
od:
sain medee bn
2015-09-07