Түймрийг бүрэн унтраажээ
2015-09-07

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авчээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 130 иргэн, 11 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

 

Өчигдөр буюу энэ сарын 6-ны 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ялалтаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин