Хэт даврагчдад цохилт өгөхгүй
2015-09-07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд цохилт өгөх сонирхолгүй байгаагаа сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав. Тэрбээр “Орос хэт даврагчдад цохилт өгөх сонирхолгүй байна. Бид Иракт цэргийн ажиллагаа явуулахыг хүсэхгүй байна. Мөн хэт даврагчдад цохилт өгч буй холбоотон орнуудын тоонд багтах асуудлаар яг одоо тайлбар хийхийг хүсэхгүй байна. Энэ асуудлаар байнга ярьж, үзэл бодлоо илэрхийлэх нь Орос дайсныхаа тоог нэмэх эрсдэлтэй. Орос, Сири улсад туслах сонирхолтой байгаа. Бид зэр зэвсэг, эдийн засгийн туслалцаа үзүүлэх болно. Гэхдээ цэргээ тус улсад оруулах, хэт даврагчдаас Сирийг чөлөөлөх ажиллагаанд Орос нэгдэх болов ч яг өнөөдөр энэ асуудлаар мэдээлэл хийхгүй. Сирийг дайснаас чөлөөлөхөд Оросоос гадна олон улс нэгдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Москва хотноо Ойрхи Дорнодын удирдагчид чуулж, Сирийн хямрал, хэт даврагчдын асуудлаар ярилцсан. Энэхүү хуралдааныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлсэн байна. Тэрбээр “Москва Сирийг чөлөөлөх ажиллагаанд нэгдэх болно” гэж мэдэгдсэн билээ.

 

Путин “Москва, Сири улсад туслах болно. Гэхдээ энэ жилдээ багтаан хэт даврагчдад цохилт өгөхгүй. Би энэ тухайгаар Ерөнхийлөгч Башар аль Ассадад уламжилсан байгаа” гэж уулзалтын үеэр хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chi orosiiniihiig doloogch ni uu.
2015-09-08
Зочин:
Барууны бөгс долоогч нарт энэ агуу хүн таалагдах албагүй биз дээ. Тэндээ боолоо хийгээд , захиалгаар ганц хоёр юм бичээд сууж бай
2015-09-07
Зочин:
lenin stalinii zalgamjlagch deerengui hahir putin...
2015-09-07
хэхэ:
худлаа сүр үзүүлэх гэсийн байлгүй
2015-09-07