“Давхар дээл”-ийг дэмжихгүй
2015-09-07

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авахаар болж дэмжлээ. Авлига, албан тушаалын хэргийг өршөөж байгаа “цагаан захтан”-уудыг дэмжих нь буруу гэдэг байр суурьтай байсан. Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж, УИХ-аар Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдана. Энэ үед авилга, албан тушаал, хээл хахуулийн хэргийг өршөөхгүй байхад нэгдсэн байр суурьтай оролцоно. Өршөөлийн хуулийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэн батлах нь зүйтэй. Яагаад гэвэл Өршөөлийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуус, эмэгтэйчүүд, ахмадууд болон олон хүн хүлээж байгаа. Энэ хүмүүсийг өршөөж, хүнлэг энэрэнгүй хандах нь зөв. Тийм учраас өршөөлд зайлшгүй хамрагдах хүмүүсийг хурдан өршөөх хэрэгтэй.

 

Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудалд бусад бүлгийн байр суурийг харж байна. Гэхдээ бид “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдох нь буруу гэдэг байр суурийг баримтална. Бид 2013 оноос хойш энэ байр сууриа баримталж ирсэн. МАН-аас шийдлийн Засгийн газарт томилогдсон 6  сайдын 2 нь буюу үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байсан гэлээ.

 

Мөн Өршөөлийн тухай хуулийг АН, МАН-д зориулагдсан гэх яриа гарч байсан. Үүнийг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа үгүйсгэсэн юм.  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийг дэмжихгүй гэсэн үг үү?

 

-Бид өмнө нь Засгийн газраас нэр дэвшин оруулж ирсэн сайд нарыг дэмжинэ гэж байсан. Засгийн газрын ажлыг гацаахгүй гэсэн үүднээс дэмжээд явахаа илэрхийлсэн. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөхөд “давхар дээл”-тэй сайд нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дагуу АН, “Шударга ёс” эвслийн бүлэг дотроо ярих ёстой байх.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hoer ehnertei huul ogt hereggui
2015-09-07
Зочин:
ulamjlaliin namaas l hun garval mongol es sergej tavan tolgoi
2015-09-07