Ээлжит бус чуулган хууль зөрчин зарлагдсан уу
2015-09-07

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гарган, мөн нээлтийн хуралдааныг даргалан явуулсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган хууль зөрчсөн байх магадлалтай гэж зарим гишүүд үзжээ. Тухайлбал МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн 27 дугаар  зүйлд “УИХ-ын гишүүний 3/1-ээс дээшхи нь шаардсан, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга зарлан хуралдууллаа. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн юм биш биз гэдгийг анхаарах ёстой. Цаашид буруу жишиг тогтох вий” гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт хэлж байгаа. Энэ асуудлаар зарим иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа бололтой.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Н:
Худгайчуудаа худлаа цэцэрхэж байхаар ажлаа хийцгээ.
2015-09-07