“Барилга” үзэсгэлэн яармаг боллоо
2015-09-07

Дорнод аймагт анх удаа барилгын компаниуд болон барилгын материал, түүхий эд үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, орон сууцны зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хамруулсан яармагийг Газрын харилцаа хот байгуулалтын газар, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын D EVENT, AVIDA, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгууллаа.  

 

“Экспо” худалдааны төвд амралтын өдрүүдэд болсон яармагт аймагт баригдаж байгаа “Дорнод гурил”, “Их базар”, “ТСГ”, “Стандарт, Чойбалсан” констракшин  зэрэг компаниуд хувийн болон орон сууцны байруудын, хотхонуудынхаа талаарх мэдээллийг иргэдэд өглөө.

 

Мөн орон сууцны зээл олголтын нөхцлүүдийн талаар ч зарим банкны ажилтнууд мэдээлэл, зөвлөгөө өгч байсан. Үзэсгэлэн яармагт мөн сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн галд тэсвэртэй дулаан алдалтгүй хөнгөн блокийг МАК компаниас танилцуулсан бол зам, талбайн өнгө засах олон өнгө оруулах, халтиргааг 25 хувь хүртэл бууруулах технологийг барилгын салбарынханд танилцууллаа.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин