ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран ажиллана
2015-09-07

 
 
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургуультай “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар:
 
  • Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, турших, хэрэгжүүлэх.
  • Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологийн шийдлээр хэрхэн шийдэх талаар эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллах.
  • Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх.
  • Оюутнуудын хийж байгаа төсөл дипломын ажлыг Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан ажлуудад чиглүүлж багш оюутнуудыг татан оролцуулах.
  • Бүтээлч шинэ санал санаачлагыг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах.
  • Салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологид суралцуулах чиглэлээр хамтран ажиллах.
  • Талууд хамтран мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах.
  • Мэдээллийн технологийн сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинэ технологи, контент, бүтээгдэхүүнийг турших, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх /зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр/
  • Нийслэлийн албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр хотын захиргаа болон харъяа байгууллагын албан хаагчид  ШУТИС –ийн номын санг ашиглах
 
Нийслэлийн засаг даргын тамгын газрын номын сан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангуудын мэдээллийн санг нэгтгэх зэргээр хамран ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин